2018 оны 03-р сар 13-нд 17:52 цагт

Соёл Эрдэнэ - Хүлээлт - Allyson Seaborn

Аллисон Сийборн гэх энэ эмэгтэй Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Америкт төрсөн ч Австрали улсад 22 жил амьдарсан. 

Тэрбээр "Монголд дурлаад нөхөр хүүхдийн хамт энд нүүж ирсэн. Миний нөхөр уул уурхайн компанид ажилладаг. Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байснаас гадна багшилж байсан. Бид саяхан энд байр худалдаж авсан. Дараагийн таван жилдээ лав Монголд амьдрах байх.

Сүүлийн таван жил би “UB Post” сонинд нийтлэл бичих, редакторын ажил хийсэн. Мөн өөрийн санаачлагаар “Talk with me“ нэртэй телевизийн нэвтрүүлэг хийсэн. Түүнээс гадна англи хэлний хичээл заасан" хэмээн өөрийгөө танилцуулжээ.

Түүний дуулсан  Соёл Эрдэнэ хамтлагийн "Хүлээлт" хэмээх сайхан дууг хүлээн авч үзээрэй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.