"ЖАСТ"-ын Ш.Батхүүг шоронд үхүүлж болохгүй...

Twitter Print
2018 оны 03-р сар 13-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан, зээл авахдаа эрхтэн дархтангуудын гарын үсгийг бүгдийг хуурамчаар зурсан хэмээн мэдүүлээд байгаа "Жаст" группын захирал Ш.Батхүүг АТГ-аас шалгаж буй.

Түүнийг өчигдөр орой гэрээс нь баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнтэй хамт Эрдэнэт үйлдвэрт их хэмжээний шахаа хийсэн хэмээн онцлогдон яригдаж буй Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн "хуурай дүү" гэгдэх "Дулааны цахилгаан станц 4" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал С.Анхбаярыг мөн цагдан хорьж, тэдний гэрт нэгжлэг хийсэн тухай мэдээллүүд гарсан.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан "Буянгийн" хэмээх Д.Жаргал сайхан өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр:

"50 бум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй. Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ.

Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз. Эрдэнэт үйлдвэр жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очино. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ" гэсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.149.7) 2018-03-16 13:44
      • 0
      • 0

      үхүүлэх бол үхүүлж байх хэрэгтэй,

      Хариулах