Туялзуур жадны улсын аваргууд тодорлоо

Twitter Print
2018 оны 03-р сар 13-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Анх удаа зохион зохион байгуулагдаж буй 23 хүртэлх насны Туялзуур жадны улсын аварга шалгаруулах 3-р сарын 10-ны өдөр Хүнүү Молл дэлгүүрийн Экспо танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 5 клубын 64 тамирчид оролцож бүтэн өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа өрсөлдүүлсэний эцэст шилдэгүүдээ тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн төрөлд "Улаанбаатар сити" клуб, ЖиМобайл компанитай албан ёсны гэрээ хийгээд удаагүй байгаа, спортын дэд мастер Б.Хаш-Эрдэнэ аваргын алтан медалийн эзэн боллоо.

Дэд аваргаар UB FENCING CLUB, Ангар агентлагын тамирчин спортын мастер Э.Нямлхагва тодорсон бол хүрэл медалийн эздээр Улаанбаатар Сити клуб, ЖиМобайл компаний тамирчин У.Маргад-Эрдэнэ, Дуэль клуб, Ангар агентлагын тамирчин Г.Даваацог нар шалгарлаа. 

Эмэгтэйчүүдийн төрөлд UB FENCING CLUB, Спортын дэд мастер О.Анударь аваргын алтан медалийн эзэн болсон бол түүний эсрэг Дуэль клуб, МТ группын тамирчин О.Должинсүрэн өрсөлдөж 15:13-ийн харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Хүрэл медалийн эздээр Багануур ХК, Уурхайчин клуб, БльюМон группын тамирчин спортын мастер Б.Амарзаяа, Дуэль клуб, Сор кашмер компанийн тамирчин Х.Энэрэл нар тодорлоо. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.