Үхтэл үр харам гэдэг дээ...

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Дуучин М.Бямбажав гээд ээжийн тухай дуу дуулдаг хүн бий дээ, ойрд зурагтаар тоглолт нь болох тухай реклам хөврөөд байгаа. Оройтсон бороо гээд дуулдаг ч байх.

Хориод жилийн өмнө миний бие сэтгүүлч дөнгөж болж байхдаа траншайнд амьдардаг хүүхдүүдийг фургонь машинтай явж цуглуулан Хаяг тогтоох төвд аваачиж байлгаад асрамж халамжийн төвд, эсвэл аав ээжид нь хүлээлгэж өгдөг үйл ажиллагааг сурвалжлан цагдаагийн ажилтнуудтай нэг шөнө, нэг өдөр явсан юм.

Тэгэхэд энэ дуучин Бямбажавын арав орчим насны хоёр хөөрхөн хүү Айзам, Төгөлдөр гэж /одоо ч нэрийг нь маш тод санаж байна/ байсан. Маш эвлэг, хөөрхөн дуулдаг. Фургонь машины суудлыг нь авчихаад хүүхдүүдийг суулгачихсан, тэд "Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ..." гээд дуулж явсан.

Хаяг тогтоох төвийн дарга, цагдаагийн хурандаа "Дуучин Бямбажавын хүүхдүүд, эвдрээгүй зантай хөөрхөн хүүхдүүд, даанч эцэг эх нь салж сарниад эднийгээ хаячихсан юм билээ" гэж ярьсан.

Тэдэнтэй ярилцах гэхэд ах нь дуугүйхэн, бодлогоширсон, харин дүү нь, нэлээд юм ярьчихдаг байрын санагдсан. Тэр хоёрыг маш их өрөвдөж, хайрласан ч яах ч билээ. Тэр үед ах нь хурдхан том болоод цэрэгт явна даа гэж байсан. Харин дүү нь аав, ээж хоёр салаад, бид хоёрыг аваагүй, тэгээд бид хоёр гудамжинд тэнэдэг болсон гэж ярьсан. Бас аав саяхан тоглолтоо хийгээд намайг тоглолтон дээрээ аваачиж дуулуулчихаад, тэгээд тоглолт дуусаад явуулчихсан гэж ярьсан.

Энэ тухай тэр үедээ дуучны нэр устай нь сурвалжлага сонинд гарч байсаан. Нэр усыг нь гаргая ч гэж бодсон юм.

Үүнийг яагаад дурсах болов гэвэл, Төгөлдөр хүүгийн хувь заяа хориод жилийн дараа яаж эргэсэн тухай муу мэдээтэй холбоотой. Төв аймгийн Жаргалант суманд Төгөлдөр гэр бүл зохиож хоёр хүүхэдтэй болсон байна. Харамсалтай нь тэр гэргийнхээ аминд хүрчээ.

Одоо хоёр нас, гурван нас гаруйтай бяцхан охин, хүү хоёр ээж, аавгүй өнчирч үлдэн, тун хэцүүхэн орчинд байгаа юм байна. Өнчирч үлдсэн бяцхан хүү, охин хоёр эмээтэйгээ /ээжийнхээ ээжтэй/ өлмөн зэлмүүхэн, хүн хүний харцнаас дальдчан амьдарч байгаад хэн буруутай вэ.

Магадгүй хүмүүс эхнэрээ хөнөөснөө хүлээгээд, шоронд явсан аавыг нь гэх байх. Харин надад бол тэр дуучин Бямбажав, түүний анхны эхнэр хоёр л хамгийн гол буруутан нь санагдлаа.

Одоо бяцхан хүүхдүүдийн хувь заяаг шийдэх ганц хүн болох хамт байгаа эмээ нь хүргэнээ "Хүний хувьд гайгүй ч архи уухаараа догшин авиртай болдог" гэж ярьжээ.

Хэрвээ энэ дуучин хориод жилийн өмнө нялх үрсээ тэгж тээршаан нялх багад нь траншайнд гаргаагүй бол тэр хүү /Төгөлдөр/ ийм замыг сонгохгүй байсан гэдэгт итгэлтэй байна.

Хориод жилийн өмнөх түүний ухаалаг хэрнээ гунигтай нүдийг одоо ч тод санаж байна шүү.

Надад хүний амьдралыг шүүх, бас ингэж дэлгэн бичих ямар ч эрх байхгүй ч ард түмний хүндэлж хайралдаг дуучин Бямбажав даанч яав даа. Өөрийнхөө хүүхдүүдийн, бас ач нарынхаа амьдралаар тоглочихсон... тэгээд ээжийн тухай дуу дуулаад явж байдаг...

Хүүхэд бүрийг хайрлах ёстойг хүн бүхэн ухаараасай.

Бямбажав надтай заргалдвал заргалдаг ээ...

Одсүрэн Майдар

Эх сурвалж: https://www.facebook.com/tushig.design/posts/595784997438376

Ред: “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Оройтсон бороо”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Намирын гол”, “Үй зайгүй найзаа үгүйлж явна аа” “Мартагдашгүй хайр” гээд олон сайхан дуугаар танигдаж, Сар шинийн өмнөхөн Монгол улсын гавьяат цол тэмдэгээр энгэрээ мялаасан дуучин М.Бямбажавын хүү эхнэрээ хөнөөсөн тухай мэдээлэл, хадам ээжийнх нь өгсөн ярилцлага цацагдсан. Гэвч тэрбээр хүүгээ хүн алсан, буруутай гэж үзэхгүй байгаа ба хэргийг цагаатгахаар хөөцөлдөж буй талаар эх сурвалж хэлж буй юм.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ariunbold

      (202.21.120.147) 2018-03-13 06:39
      • 0
      • 0

      Hrvaas nudend huiten hun sh dee.Hooloinii ungu n hurtel huuramch gej boddog baisan getel iim hun baijee.Ene bol zugeer neg novsh yum baijee.

      Хариулах

    • Зочин

      (64.119.27.227) 2018-03-13 05:53
      • 0
      • 0

      Novsh umaadaa byambajav,hhuhdee humuujuulee duu duulhaas chn deer.2 achaa avaarai chi

      Хариулах

    • Zochin

      (150.129.141.157) 2018-03-12 23:41
      • 0
      • 0

      Ygaasaa hvn chanargvi amia b odson nowsh

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.44) 2018-03-12 23:04
      • 0
      • 0

      Хүний амьдрал эрээн бараан л байх. Гэхдээ өөрийн нялх үрсээ траншэйнд орхисныг зөвтгөх арга алга. Цэвдэг сэтгэлээс хайрын дуу гарна гэж үү. Итгэхийн арга алга...

      Хариулах

    • зочин

      (202.9.42.157) 2018-03-12 21:48
      • 0
      • 0

      увсынхан ийм л өөдгүй шдээ, өөрийн төрсөн үрээ хүртэл хаяж траншейд байлгах хатуу сэтгэлтэй хувиа бодсон тэнэг новш тэгээд бас гавьяат болох дуртай

      Хариулах

    • Zochin

      (202.21.106.158) 2018-03-12 21:46
      • 0
      • 0

      Ter eh hun daanch de ooroosoo unasan 2 uree hayaad bhda yahav de.

      Хариулах

    • Mgl

      (202.9.40.44) 2018-03-12 17:02
      • 0
      • 1

      Humuus od gej urgumjiluud arhiar ugjdagiin l gai

      Хариулах

    • иргэн

      (202.131.243.50) 2018-03-12 16:48
      • 0
      • 1

      Тэр үед шүүх эхэд нь өгдөг байсан.

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2018-03-12 16:05
      • 0
      • 1

      Etsguud bol hayaad yavchihdag daan ch olon shuu dee.Yostoi uhtel ur haram gej eejuud ni hed hichneen ch bai huuhduudee hezee ch orhih chadahgui zovlong bol soron zogsoj chaddag tiim zurh setgeltenguud bdg.Getel 2 byatshan uree hayachihdag ter hatuu setgeltei huniig eej hun gej helehed hetsuu l yum.yaj chadaj bnaa.

      Хариулах

    • hm

      (139.5.219.206) 2018-03-12 15:35
      • 0
      • 1

      Tiimee zargaldaach ichihgui bol chaavaas da oroitson boroo ntr gh shig novsh ymda

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.222) 2018-03-12 14:32
      • 0
      • 1

      ялаа үүрэх ёстой хүний амь 2ачч харж хандах хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (49.0.218.234) 2018-03-12 14:22
      • 0
      • 1

      Etseg ni hayad yvlaa gehed eh ni bas daanch yav da hoer saihan uree nohoin golog shig haysan humuus bn l da yaaj hool hooloigoor ni davaj chadaj bnaa

      Хариулах