“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн болж байна

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2017-2018 оны хичээлийн жилийн “Улаанбаатар лиг” шигшээ тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Буянт Ухаа” Спорт ордонд зохион байгуулагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн болон салбарын төв байгууллагын удирдлагууд, тэмцээнд оролцож байгаа баг тамирчид, багш дасгалжуулагчид, ЕБС-ийн сурагчид, хөгжөөн дэмжигчид оролцож байна.

Тэмцээнд 9 дүүргийн 110 сургуулийн 2287 багийн 30800 сурагч оролцсоноос нийслэлийн шигшээ тэмцээнд 32 багийн 480 тамирчин сурагч өрсөлдөж байна.

Улсын хүүхдийн найрал дууны шагналт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцобор сургуулийн "Ундраа" хүүхдийн найрал дууны хамтлаг нээлтэнд ая дуугаа өргөлөө.

Энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шигшээ тэмцээнд 9 дүүргийн сургуулиудаас шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 16 шилдэг баг оролцож байгаа бөгөөд Монголын Волейболын Холбооны улсын шүүгчид хамтран ажиллаж байгаа юм.

Шигшээ тэмцээний охидын төрөлд:

“А” хэсэгт Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Боловсрол” баг, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Оюуны ундраа” баг, мөн дүүргийн 13 дугаар сургуулийн “13 дугаар сургууль” баг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “1 дүгээр сургууль” баг;

“В” хэсэгт Баянгол дүүргийн Лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн “STORM” баг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн “Team 21” баг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн “Голомт” баг, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн “75” баг;

“С” хэсэгт Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн “97” баг, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн “Анхдагч” баг, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн “Хурд” баг, мөн дүүргийн 5 дугаар сургуулийн “Ататурк” баг;

D” хэсэгт Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүй” баг, Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн “Falcons” баг, Сүхбаатар дүүргийн Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн “ҮУПК” баг, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн “Элит” баг;

Шигшээ тэмцээний хөвгүүдийн төрөлд:

“А” хэсэгт Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Боловсрол” баг, Налайх дүүргийн “Налайх ирээдүй” цогцолбор сургуулийн “Налайх ирээдүй” баг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн “Илбэнх” баг, Баянгол дүүргийн “Шинэ эрин” цогцолбор сургуулийн “Шинэ эрин” баг;

“В” хэсэгт Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн “TEAM-21” баг, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн “Хурд” баг, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн “Элит” баг, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль “Хур” баг;

“С” хэсэгт Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн “Бамбар” баг, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн “Ирээдүй” баг, Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” 58 дугаар сургуулийн “Хөтөч-58” баг, мөн дүүргийн 45 дугаар сургуулийн “Харцага” баг;

D” хэсэгт Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Тамир team” баг, Хан-Уул дүүргийн “Аварга” ахлах сургуулийн “Аварга ахлах сургууль” баг, мөн дүүргийн 75 дугаар сургуулийн “75” баг, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүй” багууд өрсөлдөнө.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын VII удаагийн тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулсан “Шилдэг сургууль”-иар Д.Болд захиралтай Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” 58 дугаар сургууль, Д.Тунгалаг захиралтай Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль, З.Болормаа захиралтай Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль, Р.Цэдэндамбаа захиралтай Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль, Ш.Сарантуяа захиралтай Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль, А.Сүхболд захиралтай Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль, А.Элбэг захиралтай Хан-Уул дүүргийн “Аварга” дунд сургууль, Х.Батболд захиралтай Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, “Шилдгийн шилдэг сургууль”-иар З.Байгалмаа захиралтай Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль шалгаран оролцож байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.