Эргэлт, уулзалтын бичиг олгохдоо иргэдээс хураамж авдаг явдлыг таслан зогсоов

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт, уулзалтын бичиг олгохдоо хураамж авч байгаа талаар иргэдээс гомдол иржээ. Энэ мэдээллийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллагаа явуулж тодруулахад, нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо хураамж авч, хураамжийн орлогыг өөрийн дотоод мөнгөн сандаа төвлөрүүлж захиран зарцуулж байжээ.

Уг асуудал нь хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүйгээр явагдаж байх тул нэн яаралтай таслан зогсоож, дотоодын хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зарчил, дутагдлыг арилгаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид өнгөрсөн оны 01 дүгээр сарын 16-нд явуулжээ. Тус Шаардлагыг хүлээн авч, зөрчлийг арилгуулан, иргэдээс хураамж авдаг байдлыг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласан тухай хариуг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.