ФОБИА буюу хүмүүс олон төрлийн айдастай байдаг

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

-ФОБИА буюу ямар нэгэн зүйлээс ухаангүй айх айдас-

Хүмүүс их л олон төрлийн айдастай байдаг бололтой. Зэрлэг араатан, хий үзэгдэл, үхэл, харанхуйгаас айдаг нэгэн байхад гадил жимс, хийлдэг бөмбөлөг гэх мэт энгийн юмнаас айдаг хүн бас байна. 

Fearof.net сайтаас нийтлэг 100 төрлийн айдсын жагсаалтыг эмхлэн гаргажээ. Тэдгээрийн заримаас нь сонирхуулбал:

Аракнофобиа - аалзнаас айх айдас. Энэ төрлийн айдас гол төлөв эмэгтэйчүүдэд тохиолддог.

Акрофобиа - өндрөөс айх айдас. Дэлхийн хүн амын 5 хувь нь өндрөөс айдаг байх магадлалтай.

Агорафобиа - ил задгай эсвэл хүн ихтэй газраас айх айдас. Ийм айдастай хүмүүс гэртээ байхдаа л тайван байдаг гэнэ.

Астрафобиа - аянга цахилгаанаас айх айдас.

Клаустрофобиа - цахилгаан шатны бүхээг, траншэй г.м. битүү орон зайнаас айх айдас.

Мисофобиа - нянгаас айх айдас, жермофобиа эсвэл бактрерофобиа ч гэдэг.

Аэрофобиа - нисэхээс айх айдас. Америкд 25 сая хүн ийм төрлийн айдастай гэж бүртгэгдсэн байдаг гэнэ.

Трипофобиа - нүхнээс айх айдас. Ийм төрлийн айдастай хүмүүст олон жижиг нүхтэй гадаргуу жихүүдэс төрүүлэх нь бий.

Танатофобиа - үхлээс айх айдас. Ийм айдастай хүн үхлийн тухай ярихаас ч зайлсхийдэг.

Глоссофобиа - олны өмнө үг хэлэхээс айх айдас.

Монофобиа - ганцаардлаас айх айдас. Ийм айдастай хүмүүс ганцаараа ч хоолонд орж чаддаггүй гэнэ.

Аквафобиа - уснаас (усанд ойр байхаас) айх айдас.

Хемофобиа - цуснаас айх айдас. Ийм айдастай хүмүүс цус харангуутаа ухаан алдах нь ч бий.

Басифобиа - унахаас айх айдас. Ийм айдастай зарим хүмүүс унахчихна гээд босч зогсохоос хүртэл татгалздаг гэнэ.

Глобофобиа - хийлдэг бөмбөлөгнөөс айх айдас.

Никтофобиа - харанхуйгаас айх айдас. Томчууд гэхээсээ илүү хүүхдүүд ийм айдастай байдаг.

Фобофобиа - айж, цочихоос айх.

Филофобиа - дурлахаас айх айдас.

Трискайдекафобиа - 13-ын тоо болон түүнээс урган гарах муу ёроос айх айдас.

Энтемофобиа - хорхой шавьжнаас айх айдас. 

Подофобиа - хөлнөөс айх айдас. Ийм айдастай хүмүүс өөрийнхөө хөлийг ч харахаасаа айдаг гэнэ.

Сомнифобиа - унтахаас айх айдас. Ийм айдастай хүмүүс унтаад өгөнгүүт юу болох бол гэхээс л айгаад унтаж чаддаггүй.

Каумпаунофобиа буюу товчноос айх айдастай хүмүүс товчилж өмсдөг хувцас авахаас зайлсхийдэг гэнэ.

Пайрофобиа буюу галнаас айх айдас. 

Атазагорафобиа - мартагдахаас эсвэл юм санахгүй байхаас айх айдас.

Катсаридафобиа - жоомноос айх айдас. Энэ төрлийн айдас нь гэр орноо байн байн цэвэрлэх донд хүргэх нь бий.

Иатрофобиа - эмчээс айх айдас. Эмчид үзүүлэхээ байнга хойшлуулдаг хүмүүс ийм төрлийн айдастай байх магадлалтай.

Зоофобиа - бүх төрлийн амьтнаас айх айдас.

Бананофобиа - гадил жимснээс айх айдас. Ийм төрлийн айдастай хүний нүдэнд гадил жимс ихээхэн эвгүй харагддаг гэнэ. 

Сибофобиа - идэн юмнаас айх айдас. Юм идэж байгаад хахаж цацаж байсан хүмүүс идэх юмнаас айдаг болох нь бий гэнэ.

Фасмофобиа - хий үзэгдлээс айх айдас. 

Катоптрофобиа - толинд харахаас айх.

Телефонофобиа - утсаар ярихаас айх айдас. Ийм төрлийн айдастай хүмүүст устаар ярихаасаа илүү мессеж бичих нь амар санагддаг. 

Батофобиа - гүнээс айх айдас.

Гераскофобиа - хөгшрөлтөөс айх айдас.

Нозокомефобиа - эмнэлгээс айх айдас. Эмнэлэгт дуртай хүн ер нь байдаг болов уу?

Дидаскалейнофобиа - сургуулиас айх айдас. Ихэвчлэн бага насны хүүхдүүд ийм айдастай байдаг гэнэ.

Технофобиа - технологиос айх айдас. Энэ нь тухайн хүний шашин, соёлтой нь холбоотой байдаг.

Хронофобиа - ирээдүйгээс айх айдас.

Фотофобиа - гэрлээс айх айдас.

Нумерофобиа - тоо эсвэл тоо бодохоос айх айдас.

Омброфобиа - борооноос айх айдас. 

Коастерфобиа - галзуу хулганаас айх айдас.

Эх сурвалж: Fearof.net

Түүвэрлэн орчуулсан: Өлзийбатын Уянга

2018-03-11

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.