Уул ус хүмүүн бидний идээ будаанд дуртай гэж хэн хэлээ вэ?!

Twitter Print
2018 оны 03-р сар 10-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Энэ сэдвээр би хоёр дахь удаагаа бичиж байна. Би эндэхийн уул усанд дуртай улсууд байгаль дэлхийгээ яаж хайрлаж нутаг усаа хамгаалж буйг хоёр нүдээрээ харж чихээрээ сонсож биеэрээ мэдэрч явахдаа монголчууддаа нэг хэсэгхээн хийсэн видеотойгоо бичиж байсан. 

Энэхүү Шаста уулыг дэлхийн энергийн төв гээд эндэхийн уугуул суугуул иргэд хийгээд манайхан ч шүтэж биширч явдаг юм билээ... Миний хувьд энэ ууланд ухаангүй дурласан дээр нь энэ хайрхан үзэсгэлэнт онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн бас авиралт хийхэд сорилт ихтэй болохоор авирах маш дуртай. 

Энэ уулыг онгон дагшинаар хадгалж яваа нь ердөө л нутгийн зон олон жирийн бидэнтэй ижил хүмүүс нь л хайрлаж алхам бүрдээ шинээр ургамал ногоо нь цухуйж буй үед нь хүртэл гишгэлэхгүй байж чаддагт байгааг харсаан. 

Шашта уул

Тэгэхэд манай Монголын минь сайхан үүх түүхтэй үзэсгэлэнт гэсэн хайрхан болгоны оргил дээр шахуу идээ будааны өргөл гээч хүмүүн бидний хоолны хогийн цэгүүд үүссэн байх юм. Тэр хайрхан, энэ хайрханы оргил дээр гэсэн зурагны фон болгонд шахуу үзэсгэлт байгаль биш хадаг яндар туг далбааны сэмэрсэн сэг даавуу байх юм. (мэдээж энд бүгдийг хэлсэнгүй)

Яагаад?! Яагаад гэвэл хэн нь хэзээ уул усанд идээ будаа аваачиж овоолоход хувь нэмэр оруулсан хүний хийморь сэргэдэг гээд хэлчихсэн юм бүү мэд!!! Нэг л их өөрийнхөө болоод хүмүүс бидний хоол унданд уул дуртай гээд мунхарчихсан улсууд их байгаагийнх ингээд чимх чимхээр зөөсөн хятад солонгос ямар ч байсан будаа зэрэг нь манай Монголын уулын оргилд Монголчууд биднээр зөөлгөсөөр...

Би яг жил гарангийн өмнө бас л буруу бодол тээсэн хэвээрээ бэлд нь байхдаа будаа сүүний дээж өргөх гээд зогсож байх үед Скот хэмээх авиралтын хөтөч залуу намайг ёстой ичтэл минь "Шаста уул чиний наад сүү, будаанд дурлалаа юу" гээд иймэрхүү жижиг ч гэсэн хоолны зүйлс уулыг нүхэлж сүйтгэдэг, огтоно зурманд хоол болж тэднийг үржүүлэхэд туслаад ууланд муугаар л нөлөөлнө гээд авиралтын 3 хоногийн хугацаанд бидний хоол хийсэн савыг зайлаад угаадасыг нь цас руу асгахгүй хуваагаад уучихъя, та нар үгүй гэвэл би ганцаараа уусан ч яахав, уул ус минь бохирдож байхаар хэмээн гайхшруулж билээ. 

Уул усандаа хайртай дээдэлж явбал бидэнд хэнд ч хэзээ ч хэрэгтэйн дээр үр хүүхдүүддээ өвлүүлэх чухал хүмүүжил гэж би боддог. Тэгсэн томчууд бид нь тэнэгтэж дээжээ өргөж байна гэж ууланд хогийн цэг босгоод байвал яах болж байна?? 

Нүүр номоос Бурхан Халдун уулнаа хүмүүсийн хийсэн хогийн цэгийг хараад дахиад энд бичмээр санагдав. Уншаад бодох биз дээ хүмүүс минь!

Ууланд дээж гэж чимх чимхээр хоолны хогийн цэг үүсгэж, дарцаг далбаа хадаг яндар аваачиж уядагаа больчих! Ууланд гаргаад мандуулсан далбаанд хэн ч дуртай харин буцааж авчираад хэн нэгэнд бэлгэлчихвэл тэр чинь чухал бэлэг болох байх харин ууланд битгий үлдээ.

Шаста уулын оргил нэг ийм л байх юм манайхаан. Хүндэлж хайрлах гээд хийморь лундаагаа сэргээх гээд байгаа бол өөрийнхөө авч очсон болгоноо буцаагаад аваад буу, тэгвэл л хийморь чинь сэргэнэ!

Дашрамд хэлэхэд Шаста уулнаа жилд 15000 хүн авирах оролдлого хийж 5000 хүн буюу гуравны нэг нь оргилд гардаг гэнэ. Тэгэхээр 5000 хүн тус бүр идээ будааны дээж гээд зөөгөөд байвал энэ оргил ийм цэвэрхэн байхгүй л болов уу.

"NOMADIC HIKING CLUB"-ыг үндэслэгч, уулчин Баатарын Загдаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.93.59) 2018-03-13 00:01
      • 0
      • 0

      дуртай бол дээр нь гарч идээ будаагаа засаж ёс горимоо үйлддэг л юм байгаа биз. харин буцахдаа тэр бүхнээ аваад явдаг болгох хэрэгтэй. хэдэн мулзан толгойтнууд чухал царайлж хүзүү толгойгоо шилгээж, амаа хөдөлгөж сууж байгаад баахан хог тарьчихаад нэг л их чухал үйл бүтээцэн юм шиг баавартай алхаад яваад өгч байгаа даа.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.217) 2018-03-10 12:55
      • 0
      • 1

      Лам нар уул овоондоо идээ цагаа өргө гэхээ болимоор юм. Нүгэл үйлдэж байгаагаа мэддэг болов уу.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.252) 2018-03-10 12:42
      • 0
      • 2

      Харин идээ будаа идээд байдгийн биш үү .Манай лам нар л тийм онолтой .

      Хариулах