2018 оны 03-р сар 10-нд 11:43 цагт

Солонгос охид Монголд аялсан нь...

Ахлах сургуулийн нэг төгсөлтийн дөрвөн солонгос охин Монгол орноор маань 10-аад хоног аялаад энэхүү видеог гар утсаараа хийж, түгээсэн нь үе тэнгийн залуусын дунд хит болоод байгаа аж. 

Дөрвөн охины бичсэн аялалын тэмдэглэл гэж хэлж болох уг бичлэгийг үзсэн солонгос залуус Монгол явах хөдөлгөөн өрнүүлжээ. 

Монгол явах онгоцны билет олдохгүй, дээр нь үнэтэйгээс болоод Монгол явах зардал бусад орнууд руу явах зардлаас хамаагүй үнэтэй (1,4сая вон) гэнэ. Тэгсэн ч охидууд "Яг одооноос эхлээд сард 30 мянгыг цуглуулъя" гэж найзуудаа уриалсан байна.

Тэдний аяллыг "Ганбаа тур" зохион байгуулсан бөгөөд сонгох болсон шалтгаан нь "аялалын туршид хамгийн багадаа 3 удаа шүршүүрт оруулна" гэж хөтөлбөрт зааж өгсөн байснаас болсон гэнэ.  "Яг үнэндээ 10 хоноход 4 удаа шүршүүрт орсон, бүр тав дахиа ч орж болох байсан ч сүүлийн удаад нь аялалдаа тасарч унаад (ядраад) орж чадаагүй" гэсэн байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.