ХААН Банк эмэгтэй харилцагчиддаа гэнэтийн бэлэг барьж, баяр хүргэлээ

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

ХААН Банк бахархам эмэгтэй харилцагчдаасаа дөрвөн бүсгүйг төлөөлөл болгон сонгож, чин сэтгэлийн талархал хүргэж, хүндэтгэн мэндчиллээ. 

Бидний хүргэсэн мэндчилгээг халуун сэтгэлээр хүлээн авч, талархлын үгсээ харамгүй хуваалцсан бүсгүйчүүддээ баярлалаа. 

ХААН Банктай хамтдаа байдаг бахархалт бүсгүйчүүд, эрхэмсэг эмэгтэйчүүд та бүхэндээ хамгийн сайхан бүгдийг хүсье. 

 

А.Мөнххишиг /Heels and Ties Ballroom-ын салбар хариуцсан менежер/

Нийгэмдээ үлгэр дууриалал болж буй залуу үеийн төлөөлөл А. Мөнххишигийг бид онцоллоо. Дуган хад жуулчны баазын шинэ салбар болох Heels and Ties Ballroom-ын салбар хариуцсан менежерээр ажилладаг тэрбээр Heels and Ties Ballroom-ийн үйл ажиллагаагаа 2014 оноос эхлүүлж, амжилттай удирдаж байна. 

Хүсэл тэмүүлэл, алс хэтийн зорилгоо тодорхойлон түүнийхээ төлөө тууштай ажиллаж буй таны бизнес улам бүр өргөжин тэлж, амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна.   

 

Д.Мөнхцэцэг /ХСҮТ-ийн их эмч/ 

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Толгой хүзүүний мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, эрүүл мэндийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл. Салбартаа 25 жилийн турш тасралтгүй ажиллаж, мянга мянга иргэдэд эрүүл энх амьдрал бэлэглэсэн эрхэм танаар  бид бахархаж байна.    

ХААН Банк Сан, МҮОНРТ-тэй хамтран 7 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-д зургаан жилийн турш оролцож, хавдар хэмээх аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцсэн танд баярлалаа.  

 

Т. Энхцэцэг /Одонтой ээж/ 

Монголын минь эрхэмсэг хүндтэй ээж нарын төлөөлөл, одонтой ээж. Нөхөр, дөрвөн охины хамт амьдардаг тэрбээр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, хань нөхрөө халамжлахын дээр албан ажлаа ч амжуулж яваа мундаг бүсгүй. 

Дөрвөн охиныхоо сурч боловсроход анхаарахын зэрэгцээ авьяас чадварыг нь давхар хөгжүүлж, ирээдүйд эх орондоо нэртэй, мундаг хүмүүс болгохын төлөө зүтгэж буй танд болон таны гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье. 

 

М.Уранцэцэг/ Жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга, ОУХМ, МУГТ/ 

Эх орныхоо нэрийг дэлхийн дайдад өргөж, биднийг бахархуулж, омогшуулж чадсан арвин түүхийн эзэн МУГТ М.Уранцэцэгийг бид онцлон баяр хүргэж, гэнэтийн бэлэг барьлаа. Тив дэлхийн дэвжээнд таны гаргасан амжилт, түүний төлөө эцэж цуцашгүй хийх бэлтгэл, хөлс хөдөлмөр бүхэн тань бидний бахархал байдаг. Дэлхийд цуутай тамирчин, эх орны бахархалт хүмүүн, уярал зөөлөн бүсгүй танд аз жаргал хүсье.

ХААН Банкнаас бахархам эмэгтэйчүүддээ хүргэсэн чин сэтгэлийн мэндчилгээг толилуулж байна.

Бидний хүргэсэн мэндчилгээг халуун сэтгэлээр хүлээн авч, талархлын үгсээ харамгүй хуваалцсан бүсгүйчүүддээ баярлалаа. ХААН Банктай хамтдаа байдаг бахархалт бүсгүйчүүд, эрхэмсэг эмэгтэйчүүд та бүхэндээ хамгийн сайхан бүгдийг хүсье.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.