Монгол хүүхдүүд ОХУ-ын Артек зусланд амарна

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор, ОХУ-ын “Артек” төвтэй хамтарч ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БСШУСЯ-нд боллоо.

“Артек" төвийн боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич энэ үеэр хэлэхдээ, "Манай төв 150 гаруй орны хүүхдүүдийг хүлээн авч амраадаг. Өнгөрсөн онд Монгол Улсаас 59 хүүхдийг хүлээн авч амраасан. Цаашдаа амрагчдын тоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад энэхүү хэлэлцээр ихээхэн ач холбогдолтой байх нь дамжиггүй. Манай төвд монгол хүүхдүүд очиж амарснаар орос хэл сурах боломжоор хангагдана. Түүнчлэн амарч байх хугацаандаа сурсан мэдсэн бүх зүйл нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болов уу гэсэн бодолтой явдаг" гэв.



"Найрамдал" цогцолборын дэд захирал Б.Отгонбат, “Хэлэлцээрийг байгуулснаар монгол хүүхдүүдийг ОХУ болон цаашлаад гуравдагч орны зуслангуудад амраах, хоёр орны хамтарсан хурлыг зохион байгуулах, мөн жил бүр 2-5 бүлгийн удирдагчийг харилцан солилцох, туршлага судлуулах зэрэг ажлыг хийх юм.

“Артек” зусланд гэхэд монгол хүүхдүүд 4-5 ээлжинд амрах бөгөөд хүүхдийн тоо заагаагүй. Зуны ээлж нь нийтдээ 21 хоногийн хугацаатай. Харин амрах хүүхдүүд тээврийн зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд бусад зардлыг хэлэлцээрт тусгагдсанаар хүлээн авагч тал хариуцна” хэмээн ярилаа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.