АТГ-ын дарга Х.Энхжаргал оффшорчдын мэдээллийг хав дарчихаагүй байгаа даа...

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Х.Баттулгынхаа захидлыг өвөртлөн АНУ-д "дарьбазардаж" яваа билээ. Уржигдар гэхэд Дэлхийн банкны "Хулгайлагдсан хөрөнгийг эх оронд нь буцаах" хөтөлбөрийнхэнтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Монгол Улсын хэдий хэрийн хөрөнгө гадагшаа гарсан, УИХ-ын гишүүд хэдэн сая ам.долларын хөрөнгө нуусан, хэн хэн үл хөдлөх хөрөнгө авсан зэрэг мэдээллийг АТГ-ынханд өгсөн гэдгээ хэлжээ.

АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшорчдын тухай мэдээлэл бид олж чадахгүй байна. Оффшорт хэдий хэрийн ам.доллар байгааг хэлж мэдэхгүй" гэдэг. Яг үнэндээ Х.Баттулга оффшорчид мөнгөө оруул хэмээн шахаж АТГ-ын ажлыг хийж байгаа билээ. Уг нь З.Энхболд биш АТГ-ын газрын дарга Энхжаргал АНУ-д ингээд явж байх ёстой байлаа. Хамгийн их төсөвтэй байгууллага шүү дээ.

Хамгийн ноцтой нь Дэлхийн банкны зүгээс нэр бүхий албан тушаалтнуудын гадаадад байршуулсан хөрөнгө, мөнгөний талаар Х.Энхжаргалд мэдээлэл өгсөн болж таарлаа. Арай хав дарчихаагүй байгаа даа. Замын цагдаагийн дунд зэргийн албан тушаалтнаас АТГ-ын дарга болтлоо дэвшсэн Х.Энхжаргалын (М.Энхболдынд очиж золгодог) мэдлэг боловсрол хүрэхгүй байгаа учраас Авлигатай тэмцэж чадахгүй байна гэсэн яриа байгаа юм. Олон улс оронд АТГ нь оффшорчдынхоо хөрөнгө мөнгийг олоод ирлээ гэж дуулдах юм...

"Буян" Д.Жаргалсайхан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.95.130) 2018-03-10 07:24
      • 0
      • 1

      Мэенгетэй болсон хумууст хариуцлага ярихаас Айдаг дарга нар байгаа цагт тёр цэвэршихгуй

      Хариулах

    • Ааг

      (66.181.160.106) 2018-03-09 14:47
      • 0
      • 2

      Энхжаргал хэзээ ч илрүүлж чадахгүй ажилаа чаддагт өгөөд зайлсан нь дээр Гүйх нохойд баах нохой садаа Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хууль хүчний байгууллагын удирдлагуудыг бүгдийг цэвэрлэх шаардлагатай.Тэгж байж энэ улсад шударга хууль шүүх бий болно

      Хариулах