Тэшүүрийн холбоо шигшээ багт зарцуулсан гэх олон зуун сая төгрөгөө тайлагнаач...

Twitter Print
2018 оны 03-р сар 07-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд Өвлийн олимпийн аварга Б.Сумьяа зардалгүйн улмаас Өвлийн олимпод оролцож чадаагүй харин оронд нь 20 сая төгрөгөөр зардалаа төлүүлэн БСШУЯ-ны сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй дарга нар "зугаалаад" ирсэн тухай мэдээнүүд, дараалаад түүнийг Өвлийн олимпоос медаль аваагүй, амжилт гаргаагүй, муу тамирчин гэх мэтээр Монголын тэшүүрийн холбооноос мэдээлэл гаргаж, бичлэг тавин нэр төрд нь халдах зэргээр мэргэжлийн байгууллагаас гарамгүй ёс зүйгүй үйлдэл хийх болсон.

Харин энэ удаа түүний Б.Сумьяагийн ах доорх мэдэгдлийг хийжээ.

"Би Өвлийн олимпийн аварга Б.Сумъяагийн төрсөн ах Б.Хатанбаатар байна.

Миний дүү багаасаа л биеэ даасан, бусдаас тэр бүр тусламж ирдэггүй спортоор хүмүүжсэн бахрахмаар нэгэн. Мэдэх нэгэн нь маргахгүй байх.

Мэдээж спортод амжилт гаргах амаргүй, сэтгэлийн хат маш их шаардагддаг нь үнэн. Гэхдээ тэр их сэтгэлийн хатыг үгүй хийж, шантрах хүртэл нь энэ их доромжлолоо ирүүлсээр байх ёстой юм гэж үү. Хэдхэн тамирчдаа дэмжиж, чадах чинээгээрээ байж болох бүхий л боломжоор нь хангаж өгөх нь тийм хүнд ажил гэж үү.

Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх энэ тогоонд чадвартай тамирчид нь хүчин мөхөсдөж, эрх мэдэлтнүүд нь дарласаар иржээ. Тэгэхээр энэ бүхэн одоо л эхлэж, олон нийтэд хүрч ил болж байгаа ч өмнө нь ч сэм явагдсаар л байдаг байлаа. Сүүлийн үед дүүд минь сэтгэлзүйн дайралт хийхээс гадна нэр төрийг нь унагахаар улайрч байгаад үнэхээр гайхаж байна. Өрөвдөж байна. 
Сүүлийн тэмцээний бичлэгийг тавиад ийм хүн яаж Олимпод орох юм гэх мэтчилэн бичих болж, зарим нэг хүн бүр түүндээ тайлбар хийгээд ярьж байх юм. Хамгийн хачирхалтай нь олимпийн медалийг нь Билэгдлийн чанартай медаль гээд тод хараар бичсэн Тэшүүрийн холбооны УЗ-ын дарга Д.Болормаа гэгчийн гарын үсэгтэй мэдэгдэл олон түмэнд хүрэх боллоо. /Хавсралтаас мэдэгдэлтэй нь танилцана уу/

Миний бие Залуучуудын олимпоос авсан дүүгийнхээ медалийн талаар судалж үзлээ. 2010 оноос санаачилсан холимог багийн төрлийн медаль ба 2016 оны Лиллехаммер өвлийн олимпод мөн багын тэмцээн болсон байна. Холимог багаа Mixed Noc /Mixed National Olympic Committee/ буюу Олимпийн хорооний холимог баг гэж нэрлэгддэг ба тэрхүү баг нь олимпийн хорооны туган дор жагсдаг юм байна.

“Яасан гоё юм бэ, Олимпод орно гэдэг мөрөөдөл минь байсан. Орсон бол гоё байхгүй юу“ гээд сэтгэлээр унан суугаа дүүгээ харах үнэхээр өрөвдмөөр байлаа.

Энэ бүх доромжлол, шантралын эцэст дүү минь Олимптой зэрэгцэн болсон сүүлийн оролцсон тэмцээндээ үнэхээр тааруу оролцож 2-р байр эзэлсэн нь үнэн. Энэ бүх сэтгэлзүйн дарамт, дайралтыг давж гаран амжилтаар дүүрэн байх тамирчид хэр их бол? Түүгээр ч зогсохгүй тэрхүү бичлэгийг нь ашиглан “Ийм хүн яаж Олимпод оролцох билээ” хэмээн түгээж, Сумъяаг гэх ард түмний сэтгэлээр тоглолт хийх, увайгүй үйлдэл гаргах хүмүүсийн өмнөөс харамсаж байна.

Бид “БИЛЭГДЭЛ-ийн медаль” хэмээх үгийн тайлбарыг Монголын Тэшүүрийн Холбооноос шаардаж байна. Мөн Улсын шигшээ багийн насанд хүрэгчид хариуцсан мэргэжилтэн Анарын хэлснээр Улсын шигшээ багаас Тэшүүрийн шигшээ багт зарцуулсан 100.000.000 төг болон Олон Улсын Тэшүүрийн Холбооноос олгосон 2016 онд USD 50.000, 2017 онд USD 50.000 тус тус зарцуулсан тайлангаа ард түмэнд ил тодоор тайлагнаж өгнө үү хэмээн хүсч байна.

https://en.wikipedia.org/…/Mixed-NOCs_at_the_2016_Winter_Yo…

https://www.isu.org/…/11156-lillehammer-2016-yog-speed-skat…

https://stillmed.olympic.org/…/Lillehammer-2016-Official-Re…"

Г.Ганаа

Холбоотой мэдээлэл:

-Өвлийн олимпийн аваргаас 16 сая төгрөг харамласан дарга нар тэрбум гаруй төгрөг зарлагаджээ - http://mongolcom.mn/read/50625

-Ц.Цогзолмаа нарын замын зардалд 20 сая төгрөгийг гаргасан гэлээ - http://mongolcom.mn/read/50671

-ОУХМ Б.Сумъяа нь “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй гэлээhttp://mongolcom.mn/read/50637

-Асашёорюү аварга Өвлийн олимпийн аварга Б.Сумъяаг Япон улсад суралцуулахаар боллоо http://mongolcom.mn/read/50624

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.