
Францын алдартай круассан (croissant )-ыг та мэдэх үү? Манайхаар бол цөцгийн тос түрхэж олон дахин элдсэн гурилтай “тэргүүн” маягийн цайны боов л доо. Энэ үгийн дуудлага нь бол крауссан, франц хэлний сүүлийн гийгүүлэгч үсгийг дууддаггүй заншилтай. Харин саяхнаас энэ төрлийн амттанг хүнсний зарим нэг компаниуд хийж эхэлсэн нь ажиглагдах болж.
Крауссан боовыг жинхэнэ утгаараа 82 % тослогтой хийдэг гэж байгаа. Франц үндэсний зоогийг круассангүй бол төсөөлөх аргагүй гэж ярьдаг. Өглөөний ундандаа хавирган сар хэлбэртэй энэ боовыг амталж аяга кофе уудаггүй бол Франц хүн биш гэж ярих нь ч байдаг. Франц хүүхдүүд хар багаасаа л энэ боовыг халуун шоколад, какаотай идэх дуртай байдаг аж.
Францаар хавирган сарыг roissant гэнэ. Монголоор бол саран боов гэхэд болох энэ боовыг анх 1683 онд Венийн нарийн боовчин Питер Вендлер гэгч Австри улс Османы эзэнт гүрний довтолгоог няцаасан ялалтын баяр зориулж хийсэн гэх домог байдаг. Мусульман шашин шүтлэгийн ёсоор хавирган сар дээдэлдэг Туркуудыг ялсаны билэгдэл нь уг саран хэлбэртэй боов болсон гэдэг.
Та бүхэндээ анхилуун үнэртэй, амтат зөөлөн энэ боовыг хэрхэн хийх зөвлөгөө хүргэе.