Монгол эрчүүдээ өмөөрөхгүй!

Twitter Print
2018 оны 03-р сар 07-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хэд хоног Герман аялагч бүсгүйн нийтлэлээс улбаалан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн сэдэв хаа сайгүй хөндөгдөж эхлэв...

Хм..., бид угаасаа асуудал ярихаар чих нь дүлий, заавал Цэцгээ Дулмаа хэн нэг эзэн бие гарч ирж, хохирч, хов живний бай болж гэмээнэ сая асуудлыг ойлгодог богино зайн санах ойтой хүмүүс. 

Удахгүй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Ийм хараал идсэн өдөр тэмдэглэдэггүй нийгэм бүтээхсэн.

Тийм ээ, би Монгол эрчүүдийг өмөөрөхгүй! Яасан гэж өмөөрөх юм. Гуравхан настай төрсөн үрээ хүчинддэг гэж үү, тавхан настай охиноо бузарлалаа гэж үү?! 13-хан настай дүүгээ буудалд оруулаад хүчиндээд алчихлаа гэж тэднийг өмөөрөх юм уу? Эсвэл өөрийнхөө охинтой нас чацуу охидыг мөнгөөр худалдаж авч унтдаг гэж үү? Өдөр бүр эхнэрээ зодож эр хүний бяр чадлаа гайхуулдаг гэж өмөөрөх юм уу? Төрийн ажлыг хормойн донтойгоо хутгалаа гэж өмөөрөх хэрэг үү, эрчүүдийг?! 

Мэдээж бүх Монгол эрчүүд тийм биш шүү дээ! гэдэг амны уншлагатай болжээ. Тэгвэл яагаад тэмцэхгүй байгаа юм?! Эрчүүд яагаад хэлж ярьж дуугарахгүй байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамтнаас эхлээд аль ч түвшинд эрх мэдлийн, эдийн засгийн, хүч чадлын хүчирхийлэл үйлддэг нь үнэн л биз дээ? Энэ нь нөгөө Монгол омогшил нь юм уу?

Үрс нь бузарлагдаж байхад эрчүүддээ хатуу үг хэлчихэж чадахгүй, гараад тэмцэж чадахгүй худлаа баахан хийморь ярьж, нэр төрөө бодсон "ноён нуруутай" төв царайтай улсууд. 

Сүүлийн 20 жил иргэний нийгэмд хүний наймаа, хүчирхийллийн эсрэг тэмцлийг эмэгтэйчүүд дангаараа толгойлж ажилласан шүү... Хамгийн хүнд ачааг тэд үүрсэн үүрсээр ч яваа. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн 90 хувийн хохирогч нь эмэгтэй хүмүүс байдаг шүү. Үүнийг эрчүүд дийлэнхдээ үйлддэг шүү.

Чимээгүй хананы цаана болж байгаа новшийн бүхнийг олж мэдэж, уулзаж танихын хэрээр зэвүүцэл, гутрал зэрэг төрж байна. 

Мартын 8-ны өдөр эрчүүд зүгээр л би хэзээ ч өөрөө хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдэг амлалт ч өгчих. Нэг ч сарнай, нэг ч шоколад, нүд хуурсан жүжиглэлт хэрэггүй. 

Ч.Ганжавхлан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.