Д.Гантулга: Залуу улстөрчдийг замаасаа зайлуулдаг ээлжит гүтгэлгийн бай нь би болж байна

Twitter Print
2018 оны 03-р сар 06-нд 18:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргаж өгсөн байна. Д.Гантулга гишүүний хүсэлтийг өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хэлэлцэх байсан боловч хурал хойшлогдсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн.

Хэнтийн 42 дугаар тойргоос олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Гантулгын хувьд 2017 оны зургаадугаар сарын 11-ний үдэш "Энкэнто таун"-ы саунд орсноор иргэн Ц-г хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа.

Энэхүү адармаатай хэргийн талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга хамгийн анх 2017 оны долоодугаар сарын 6-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Тухайн үед “Энкэнто таун”-д надаас гадна маш олон сэтгүүлчид, залуус байсан. Орой нь Иргэн Ц-ийнд би хоносон, гэхдээ өглөө гараад явсан. Ийм л үйл явдал болсон” хэмээн тайлбарласан байдаг.

Харин тэрээр сая МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан өргөдөлдөө “Арван сарын турш албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж олон нийтэд илтэд нэр төрийг минь гутаах үйлдлийг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлсээр байгаа учир “УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн бичжээ.  

Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж буй ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Хэдий тийм ч улс төрийн хүрээнд Д.Гантулга гишүүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах яриа нэлээд эртнээс гарсан нь сүүлийн үед ихээхэн шуугиулж эхлээд байгаа юм.

Одоогоор Хэнтийн 42 дугаар тойрогт АН-аас Б.Гарамгайбаатар, МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-аас намын дарга Н.Энхбаяр нарын нэрс яригдаж байгаа ч МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 1-нд намынхаа гишүүдтэй баяраа тэмдэглэх үеэр “Хэнтийд нөхөн сонгууль болвол намын дэд дарга С.Ганбаатарыг нэр дэвшүүлнэ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөхөн сонгуульд нэр дэвшвэл түүнтэй өөрийн биеэр өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй” хэмээсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тэгвэл УИХ-ын Д.Гантулгын хувьд анхнаасаа “Бид тохиролцоод унтсан” хэмээн мэдүүлж байсан бол сүүлийн үед “Энэ гүжир гүтгэлгийг ялан гарч нэр төрөө сэргээнэ. Залуу улстөрчдийг замаасаа зайлуулдаг ээлжит гүтгэлгийн бай нь би болж байна. Өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2000 онд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 2012 онд хүчингийн хэрэгт холбогдуулан гүтгэж л байсан. Харин би залуу улстөрчдийг замаасаа зайлуулдаг энэ бурангуй үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэнэ” гэжээ.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.42.219) 2018-03-11 18:35
      • 0
      • 0

      чиний улс төрч гэж юу байхав дээ, чааваас өөрийгөө бас улстөрч гэчихжээ... нам гэдэг хуйвалдааны байгуулагадаа хэдэн төгрөг өгч нэрээ оруулсаны хүчинд л сонгогдсон байгаа шүү дээ, тэрнээс биш ард түмэн чамайг сонгочихсон юм биш, угаасаа мөнгөтэй л бол ямарч буруу гарын хүн гишүүн болж мэдэхээр тийм буруу, авилгалын систем наад улстөрд чинь тогтчихоод Монгол улсыг сүйрүүлээд бна л даа

      Хариулах

    • Moogii

      (66.181.183.98) 2018-03-10 08:21
      • 0
      • 0

      Mongonii huuhenees hol yvaarai shoudah durtai shuu zaluuchuudaa ogloo sersen chi namaig huchindsen bn gej yrina gertee gantulgiig avchirch honood ogloo serenguud yum bolson bn

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.89) 2018-03-07 13:25
      • 0
      • 0

      Goodbye!

      Хариулах

    • eleg avav

      (182.160.37.83) 2018-03-07 10:39
      • 0
      • 0

      Huchirhiilegch!!! Yooyo, ene bid 2 iin Uls turch gej yu baidgiin???? Ene metees bolj Uls oron ch dordoj bna doo!

      Хариулах

    • You are fired!

      (202.9.43.9) 2018-03-07 09:43
      • 0
      • 0

      There is no fire without smoke!

      Хариулах