Ц.Цогзолмаа нарын замын зардалд 20 сая төгрөгийг гаргасан гэлээ

Twitter Print
2018 оны 03-р сар 06-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид болон Үндэсний шигшээ багийн албанаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, “Пёнчан-2018”-ын цанын төрөлд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар нар оролцлоо.

Энэ үеэр Солонгосын зорьсон багийн зардлын асуудал хөндөгдсөн бөгөөд “Улсаас нэг дасгалжуулагч, хоёр тамирчин, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарын замын зардал болох 20 сая төгрөгийг гаргасан” гэх хариултыг албаныхан өглөө. Харин бусад албаны хүмүүсийн замын зардлыг Олон улсын олимпийн хороо, тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын цанын холбооноос гаргажээ.

Харин шүүмжлэлийн бай болоод байсан ёслолын хувцас дээр МҮОХ хартийнхаа дагуу баг тамирчдын хувцасыг хариуцан сонгох чиг үүрэгтэй байдаг юм байна. Харин тамирчдын хувьд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрх авах тэмцээн уралдаануудад төр засгаас хангалттай дэмжсэн. Хамгийн гол нь бидний бэлтгэл сургуулилтаа хангах газар алга. Өмнө нь Хандгайтад хийдэг байсан газрыг хувь хүн өмчилж авсанаас бэлтгэлээ тогтмол хийж чадахгүй байна гэлээ.   

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.