2018 оны 03-р сар 06-нд 12:08 цагт

Б.Өсөхбаяр - Angel - VOICE Mongolia 2018

“The Voice of Mongolia” 2018 шоуны тавд дахь дугаар олны хүртээл боллоо. Нэвтрүүлгийн төгсгөлд оролцогч Б.Өсөхбаяр “Angel” хэмээх дууг дуулсан нь шүүгчдийн болон үзэгчдийн сэтгэлд хүрлээ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн ангийн хоёрдугаар курст суралцдаг Б.Өсөхбаяр "Аав минь аймгийн заан цолтой бөх, 20 настайдаа шуугиулж байсан гэсэн. Би одоо 20 настай, аавынхаа үргэлжлэл нь болно. Би өөрийгөө Ш.Батсайхан, Э.Гантуяа нараас ургасан ургамал гэж боддог. Тийм учраас өөрийгөө илүү их  усалж ургуулаад бүр дээш ургана”  гэж хэлсэн нь олон хүний хайрыг татсан юм.

Харин түүний аав Аймгийн заан Ш.Батсайхан “Миний даваагүй тавийн давааг хүү минь урлагаараа давчихлаа” гэж баярын нулимс унагасан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.