Орос улс олимпийн баатруудаа төрийн дээд одон медаль болон “BMW X6”, “ВМW X5”, “BMW X4” машинуудаар шагнажээ

Twitter Print
2018 оны 03-р сар 03-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Пёнчан-2018” өвлийн олимпийн ХХIII наадмаас медаль хүртсэн тамирчдаа шагнаж урамшуулжээ.

Хэдийгээр “Пёнчан-2018”-д ОХУ-ын тамирчид сэргээшийн асуудлаас  шалтгаалан Олон улсын олимпийн хорооны тугийн дор оролцсон ч хоёр алтан медаль, тэгэхдээ 1992 оны Францын Альбервиллийн  олимпиос хойш тасраад байсан эрэгтэй хоккейн төрлийн алтан медаль хүртсэн нь Оросын ард түмний магнайг тэнийлгэсэн билээ. Пёнчаны олимпод эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдаа шагнаж урамшуулах үеэр В.Путин "Тамирчид зан чанарыг олж авч болно, гэхдээ зан авир биш шүү" гэжээ.

Шагнал гардуулах ёслол Кремльд болсон. В.Путин энэ үеэр "Та нар дуртай зүйлээ, ямар ч шинж чанарыг олж авч болно. Гэхдээ зан авир авч болохгүй, та бүгд үүнийг баталсан " гэж  хэлжээ.



2018 оны Риогийн олимпид  Оросын хөнгөн атлетикчид сэргээшийн асуудлаас болж АНУ-д бэлтгэл хийдэг ганцхан тамирчнаас бусад нь оролцож чадаагүй юм. Гэхдээ бөхийн төрлүүд, усан спорт, завь, гимнастик гээд бусад төрөлд "Оросын Олимпийн тамирчид" нийтдээ 19 алтан медаль, 18 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн байдаг.

Тэд 2018 оны Риогийн олимпод  жагсаалтын 4-р байрыг эзэлсэн нь ОХУ-ын хувьд даруухан амжилт гэж болно. Учир нь урьд нь ОХУ-ын өмнө гишгэж үзээгүй Их Британий тамирчид Риод гялалзаж 27 алт, 23 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилтаар АНУ-ын дараа хоёрдугаар байр эзэлж шуугиан тарьсан билээ. Энэ удаа “Пёнчан-2018” өвлийн олимпийн баатруудыг төрийн дээд одон медаль болон  “BMW X6”, “ВМW X5”, “BMW X4” машинуудаар  тус тус шагнажээ.

Олимпийн хоккейн аварга Василий Кошечкин, 2018 оны 2-р сарын 28

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.