Москва-Санкт-Петербургийг холбосон 684 км урт 10 хүртэлх эгнээтэй өндөр хурдны Нева М-11 замыг нээв

Twitter Print
2019 оны 11-р сар 29-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Москва-Санкт-Петербург холбосон 684 км урт 10 хүртэлх эгнээтэй /1 эгнээний өргөн 3,75м/ холбооны өндөр хурдны Нева М-11 замыг нээв.

Уг замын маршрут Москва (90 км), Тверь (253 км), Новгород (233 км), Ленинград (75 км) гэсэн 4 мужийн нутаг дэвсгэрийг дамжин Химки, Зеленоград, Солнечногорск, Клин, Тверь, Торжок, Вышний Волочёк, Бологое, Валдай, Угловка, Окуловка, Крестцы, Великий Новгород, Чудово, Тосно, Колпино зэрэг томоохон хот сууринг дайран өнгөрдөг.

Холбоотой Зураг

1А ангилалын тус өндөр хурдны замын нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож замыг барьсан инженер, ажилтануудтай уулзан талархал илэрхийлэв.

Холбоотой Зураг

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.