ОУХМ Б.Сумъяа нь “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй гэлээ

Twitter Print
2018 оны 03-р сар 02-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо 23 дахь удаагийн өвлийн олимп болж өндөрлөлөө. Тус олимпод Залуучуудын өвлийн олимпийн аварга, тэшүүрийн тамирчин Б.Сумъяа санхүүгийн хүндрэлийн улмаас оролцож чадаагүй тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Үүнд Монголын тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд:

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ойрын өдрүүдэд “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй, хувиасаа 8,0 сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тараагдаж байгаад санаа зовж тус холбооноос үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

ОУХМ Б.Сумъяа нь “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж Олимпийн эрх авах боломжтой.

Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, тамирчнаа олимпын эрх авахуулахын төлөө, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна” гэжээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.