Өвлийн олимпийн аваргаас 16 сая төгрөг харамласан дарга нар тэрбум гаруй төгрөг зарлагаджээ

Twitter Print
2018 оны 02-р сар 28-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

2016 оны хоёрдугаар сарын дундуур Норвегийн Лиллехаммер хотноо Залуучуудын өвлийн II олимпд гүйлтийн тэшүүрийн төрөлд Монгол Улсын тамирчин Буянтогтохын Сумъяа хэмээх 17-хон настай охин Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог багийн төрөлд амжилттай уралдаж алтан медаль хүртэж Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа олимпийн аваргатай болсон билээ. ОУХМ Б.Сумьяа нь 1999 онд Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд ийнхүү 17-хон насандаа Монголоос анх удаа өвлийн олимпийн аварга болсон бахархам амжилтын эзэн юм. Б.Сумьяа 7 настайгаасаа тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 10 жилийн дараа өвлийн олимпийн аварга болжээ.

Өвлийн олимпийн аварга маань 2007 онд анхныхаа тэмцээнд оролцож байсан ба 2008 онд Л.Мандал, Д.Нацагдорж зэрэг багш нарынхаа удирдлага дор Дархан-Уул аймагтаа бэлтгэл сургуулилтаа хийж Өсвөр болон залуучуудын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлжээ. 2010 оноос тэгшшрийн спортын гавьяат дасгалжуулагч Л.Цэнд багшийн удирдлага дор Баянгол дүүргийн өсвөрийн шигшээ багт хичээллэж байгаад 2014 оноос спортын мастер Д.Энхбаяр багшийн удирдлагаар “Алдар” нийгэмлэгт ирж, тэгшүүрийн спортыг улам гүнзгийрүүлэн хичээллэсэн байдаг. ОУХМ Б.Сумьяа нь өнгөрсөн хугацаанд гүйлтийн тэшүүрийн төрлөөр Монгол Улсын өсвөр болон залуучуудын насны ангилалд улсын рекорд амжилтыг 18 удаа шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Гэтэл анх удаа залуучуудын өвлийн олимпод эрхээ уралдан авч ороод аварга болж байсан энэ жил 19 настай ОУХМ Б.Сумьяагаас 16-хан сая төгрөг харамласан Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн  болон Биеийн тамир, спортын газрын дарга МУГТ Ц.Шаравдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаа нараас “Пёнчан-2018” өвлийн олимпийн ХХIII наадамд хоёрхон тамирчныг дагалдан явсан 18 дарга нарт зарцуулсан нийтдээ тэрбум гаруй төгрөгийн зардал хаанаас гарсан, энэ тайлангаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулсан уу гэдгийг хариуцлагатайгаар асуух цаг болсон санагдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөрхөн “Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна“ гэсэн нь Монголын нийгэмд хүлээлт үүсгэж, ард иргэдийн урам зоригийг сэргээгээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд нь ийм зүйл ярьж байхад танхимынх нь нэг сайд баахан дарга, УИХ-ын гишүүнийг удирдаад төсвийн мөнгөөр олимп хэсч, тэрбум гаруй төгрөгөөр тансаглаад явж байгаа нь яагаад ч хуульд нийцэхгүй үйлдэл мөн. Хамгийн харамсалтай нь өвлийн олимпод уралдаж байх ёстой тамирчнаасаа 16-хан сая төгрөг харамласан мөртлөө өөрсдөө 360 сая төгрөгөөр хувцас захиалан хийлгэж өмсчихөөд, цаана нь 700 гаруй сая төгрөгөөр унааны зардал, зочид буудалд тарвалзаж хэвтэх эрхийг хэн гэгч дарга эрх мэдэлтэн нь тэдэнд өгснийг тодруулах шаардлагатай. “Пёнчан-2018”-д уралдсан хоёр тамирчныг дасгалжуулагчтай нь хана налуулж зогсоочихоод өөрсдөө тансаг ширээ тойроод сууцгааж байгаа  дарга, гишүүдийн зураг цахим ертөнцөөр нэг цацагдаж л байсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган гээд олон дарга явсан харагдсан. Гэтэл яагаад “Пёнчан-2018”-д уралдаж байх ёстой ОУХМ Б.Сумьяагаас 16-хан сая төгрөг харамласан мөртлөө тэр олон дарга яах гэж Пёнчанд очиж тансагласан тайланг Монголын ард түмэнд хэзээ тавих вэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа та яамандаа хуваарилагдсан мөнгөнөөс хэдэн сая төгрөг дур мэдэн зарцуулж, хэдийг нь цааш нь хийснээ Ерөнхий сайддаа хэзээ тайлагнах вэ.

Бас нэгэн ноцтой мэдээлэл өнөөдөр өглөөхөн цахим хуудсаар тарсан. Танхимынх нь Ерөнхий сайд “Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна“ гэсээр байхад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нэлээн олон телевизтэй “Хаалтын гэрээ” гэгчийг байгуулж, түүндээ 70 сая төгрөг зарлагадсан  талаарх мэдээлэл түгж байна. Мэдээж ор тас худлаа, гүтгэсэн мэдээлэл биш гэдэг нь тодорхой. Эрүүл мэндийн сайд нь 70 сая төгрөгөөр телевизүүдтэй “Хаалтын гэрээ” байгуулаад сууж байгааг эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх та мэдсэн үү, дуулсан уу. Эдгээр сайд нартаа ямар хариуцлага хүлээлгэх вэ. Хэзээ шударга ёсны төлөөх тэмцэл тань ил тод, дундыг баримтлалгүй буруутай этгээдүүдэд үйлчилж эхлэх вэ.

Төсвийн мөнгөнд дэндүү хайр гамгүй хандаж байгаа мөртлөө, зориулах ёстой нэгнээс нүүр бууруулж харамласаар байгаа сайд, дарга нартаа ямар шийтгэл ногдуулах вэ, У.Хүрэлсүх сайд аа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.143.147) 2018-03-03 14:53
      • 0
      • 0

      Даанч тэшүүр харагдахгүй байсан ийм учиртай байжээ Өвлийн олимпид медальгүй ч гэлээ тэшүүр олон жил Монгол тугийг барьж явсан юм шүү Дарга нар тэрбум иддэг ажилчид нь сая төгрөг зовж олох юм

      Хариулах

    • batgerel

      (202.9.44.66) 2018-03-03 07:20
      • 0
      • 0

      ATG,Ayudit yugaa hiij baidag um.Tatvar tologcdiin mongoor ed toglood hoorhii ohiniig helmegdyyllee.Hyrelsyh avilgaltai yynees ehlen temceh,naad heden lyivarcintaigaa temc,shorondoo suulgaa.

      Хариулах