Асашёорюү аварга Өвлийн олимпийн аварга Б.Сумъяаг Япон улсад суралцуулахаар боллоо

Twitter Print
2018 оны 03-р сар 01-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Асашёорюү аварга маань өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан нэгэн мэдэгдэл хийж монголчуудынхаа баяр талархлыг дахин хүлээгээд байна. Тэрбээр 2016 оны залуучуудын өвлийн Олимпын аварга Б.Сумъяаг Японы Биeийн тамирын дээд сургуульд сургахаар болжээ. Б.Сумъяа Норвегийн Лиллехаммер хотноо 2016 онд залуучуудын өвлийн II олимпийн гүйлтийн тэшүүрийн төрөлд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болсон юм.

Харамсалтай нь түүнийг Пёнчаны Өвлийн олимпод зардал мөнгө байхгүй хэмээн оролцуулаагүй тухай монголын ард түмэн үүний аавын ярилцлагаас мэдсэн билээ. 

Аса аварга энэхүү мэдээллийг мөн л монголчуудынхаа адил хожимдож мэдсэндээ харамсч буйгаа илэрхийлээд охиныг цаашид сурч боловсорч, амжилт гаргахад нь бүх талаар туслахаа илэрхийлсэн. Цагаа олсон зөв дэмжлэгийг монголчууд бахархан хүлээж авлаа.  

Тэрбээр “Өчигдөр Б.Сумъяагийн ээж надтай утсаар холбогдож, охиноо гадаадад суралцахад туслах боломжтой эсэхийг асуусан. Ээжийнх нь хүсэлтийн дагуу Японы биеийн тамирын дээд сургуулийн захирал миний дэмжигч хүнтэй холбогдлоо. Тэрбээр манай сургуульд сайн тамирчин сургавал нээлттэй шүү гэдэг саналыг өмнө нь надад тавьж байсан. Түүнтэй холбогдож Б.Сумъяагаа тус сургуульд суралцуулахаар боллоо” гэлээ.

Харин Б.Сумъяа хариуд нь “Танд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Таны итгэлийг алдахгүй цаг мөч бүхэнд хичээх болно” хэмээжээ.

Ийнхүү Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тусламжтайгаар Монгол улсын анхны өвлийн олимпийн аварга Б.Сумъяа Япон улсад суралцах боломжтой боллоо.

Э.Гүнтөмөр

Холбоотой мэдээлэл:

Өвлийн олимпийн аваргаас 16 сая төгрөг харамласан дарга нар тэрбум гаруй төгрөг зарлагаджээ - http://mongolcom.mn/read/50625

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.113.36) 2018-03-03 09:43
      • 0
      • 0

      Их аварга мундаг шүү. Амжилт

      Хариулах

    • Наран

      (103.9.90.50) 2018-03-01 11:39
      • 0
      • 2

      Нүдээ олсон дэмжлэг байна. Манай Аса мундаг шүү. Наад муу охин чинь дүн өвлийн -40 градсын хүйтэнд гадна талбайд 2 сар бэлтгэл хийгээд гар хөлөө хөлдөөгөөд олимпод оролцсон. Тийм бэлтгэл хийгээд яаж амжилт гаргахав дээ. Тэгэхэд Тэшүүрийн холбооны дарга хүүхний охин 2, 3 жил гадаад улсад улсын зардлаар бэлтгэл хийгээд ямар ч амжилт үзүүлээгүйн байна лээ. Үнэхээр харамсмаар юмаа.

      Хариулах

    • Д Өлзийтөмөр

      (103.242.47.42) 2018-03-01 10:56
      • 0
      • 2

      Монголийн тамирчдын ирээдүй ямагт босоо хиймортой байг амжилт хүсье

      Хариулах