Аппаратнаасаа гараад гэртээ амьд үлдэх гэж тарчилж зовох мөчүүдэд бүх юмыг орхиод явмаар санагдана...

Twitter Print
2018 оны 02-р сар 28-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

2018 оны 2 сарын 25.  02:09

Ардчилсан Бүгд Найрамдах засаглалт 

Монгол улсын шинэ нийслэл Улаанбаатар хот.

Mongolia is calling (62)

Хүн төрөлхтний хамгийн эртний

өнөөг хүртэл зогсолтгүй үргэлжилж буй

Аугаа

Их Нүүдэлчдийн соёл иргэншлийн

Хүн угсааны

Их Эзэн Чингис Хааны

Монгол Үндэстний

Ардын засаглалт

Ардчилсан Монгол Улсын иргэн

Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр

Амай нэрээр Эх орондоо алдаршсан миний бие

Mongolia is calling (32)

Эртний Үзэсгэлэнт Монголын

Энх тайван цаг үеийн Амар Амгалангийн мэндийг

энэхүү захиаг уншиж буй Танд өргөн дэвшүүлье.

20150805_163005

Таны болон танай гэр бүл

Эх орон тань амар амгалан байгаа гэж

Би найдаж байна.

Mongolia is calling (1)

Энэ цаг үед төдийгүй Хүн Төрөлхтний бүх түүхэнд хэн ч үзээгүй амьдралыг

Монгол залуу би үзсэн болохоор юу бодож буйгаа цуврал захиандаа бичиж

Алс хол нутаг

Холын ирээдүйд илгээж байгаа нь энэ билээ.

Mongolia is calling (11)

12 жилийн хугацаанд

Хойд, Баруун, Өмнөд, Зүүн Европын хорь гаруй улс

Хойд, Зүүн, Өмнөд, Баруун урд, Баруун хойд Африкийн гуч гаруй улс

Хойд, Баруун, Төв, Зүүн Өмнөд Азийн хорь гаруй улс

Хойд болон Төв Америкийн 20 гаруй улс, 50 гаруй мужийг би туулахдаа

-50 –аас

+60-ыг

5000 метрийн өндрөөс 20 метрийн далайн гүн рүү орж,

Монголын нутагт байдаг байгалийн бүх өнгийг

Дэлхий ээжийн өөр өөр өнцөгт

Өөр өөр хэлбэрээр нь харж судаллаа.

IMG_3553

Хамгийн өндөр хөгжилтэйгөөс хамгийн буурай улсуудыг

Нүүдэлчин сэтгэлээр мэдэрч, ойлголоо.

AMI_5321

Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн

“Монгол Бадарчин” гэдэг цуврал номдоо

XXI зууны хүн төрөлхтний аж амьдралыг өөрийнхөөрөө тэмдэглэн үлдээлээ.

Samsung компаний ивээн тэтгэсэн

“Дэлхийн Нэг Өдөр” ном маань энэ цаг үеийн хамгийн том

Дэлхийн соёл иргэншлийн фото архив болж

Монголчуудад хүрлээ.

Дайн дажинтай арав гаруй улс алс холын аян замд таарсан

Зарим улсад хөрш орны пуужингууд

Өдрийн зуу зуугаараа унаж байх юм.

Ард иргэд, ахан дүүс хоорондоо байлдаж буй улс нэлээд хэдийг давлаа.

Гэхдээ гайхамшигт ертөнцийн амьдралын олон өнгө, дүрсийг бодитоор нь харсан завшаан бол

Юугаар ч үнэлшгүй том, амьдралын баялаг боллоо.

Монгол Бадарчин төслийн хүрээнд

Энэ цаг үеийн долоон тэрбум хүмүний мөрөөдөл болсон

Дэлхийг тойрох аяллыг жинхэнэ утгаар нь хийж

Дараагийн есөн үедээ нэрээ сайнаар үлдээлээ.

Очсон газар бүрдээ Нүүдэлчин Монгол хүний мөр гаргаж

Өнө эртний Нүүдэлчдийн,

Тусгаар Монгол Улсын Далбааг

Таарсан хүн бүрд үзүүлж, уулын орой дээр нь мандууллаа.

Хүмүн гэж юу вэ

Дэлхий Ээж гэж ямар вэ

Тэнгэр эцэг гэж хэн бэ гэдгийг бага наснаасаа ахмадуудаар хэлүүлээд ойлгосон болохоор

Хүнд зам маань хөгжилтэй байлаа.

Эрүүл мэндээ хохироосон ч гэлээ.

Амиа өгөхөд ч харамсахгүй Үндэстний хэмжээний чухал ажил гүйцэтгэлээ.

Олон мянган жил мөрдөж ирсэн Ёсоо дагахад

Энэ аюултай зам хадагаа барин тосч авлаа.

Үүний тухай өнөө шөнө би өөрийн www.amai.mn тэмдэглэлдээ бичихээр шийдлээ.

Нойр хүрэхгүй, дотор бачуураад, хэвтэх аргагүй болоход, хувцасаа өмсөж босоод, компьютерээ асаан, санаанд орж буй сэтгэгдлээ шивж эхэлсэн минь энэ.

Сэтгэлийн гүнд буй ганцаардалаа тайтгаруулах арга нь бодлоо хуваалцах бололтой.

Хорвоо ертөнц хүртэл хэтэрхий жижиг санагдана.

Юуны төлөө амьдарч буйгаа би ойлгосон болохоор,

бид хэн бэ гэдгийг мэдэрсэн болохоор бүх юм өөр.

Амьдрал үхэл хоёрын хооронд тэмцэж байгаа хүний хувьд “цаг хугацаа” гэдэг ойлголт утга учираа алдаад удаж байна.

Бас зөндөө олон зүйлс амьдралд хэрэггүй юм байна.

Өнөө цагийн хүн төрөлхтний дунд хамгийн их юм үзэж нүд тайлсан хүмүүсийн нэг болсны хувьд хойч үе, ирээдүйдээ юу үлдээх вэ гэдгийг хором бүрээ бодож, энэ цаг үеийн амьдралыг хойч үедээ бичиж үлдээх чухал үүрэг надад оногдсныг сая нэг ойлголоо.

Олон мянганыг туулсан буурал түүхтэй өнө эртний соёл иргэншлийн үр удмын хувьд амьдралыг харах цонх маань бусад хүмүүн дүрстээс өөр болохыг 12 жилийн хол аян замын дараа ойлгосон болохоор, ирээдүйд уламжлан үлдээх захиас маань маш чухал болохыг мэдлээ.

Миний энэ захиаг Та унших үед цаг хугацаа хором төдий нисч

зуу зуу

мянган жилийн түүх өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй юм.

Амьдрал гэж юу вэ?

Энэ асуултын хариултыг олох нь миний гол зорилго мэт ойлгож байсан үе саяхан.

Гэтэл тэр одоо чухал биш.

Амьд гарахын төлөө, дараагийн нэг өдрийг туулахын төлөө тэвчээртэй байх нь одоо

Яг одоо хамгаас чухал байна.

Шөнө дунд өвдөж сэрэх, хамаг биений шөрмөс татах, эсвэл апаратнаасаа гараад гэртээ амьд үлдэх гэж тарчилж зовох мөчүүдэд бүх юмыг орхиод явмаар санагдах үе олон тохиолдоно.

Аав Ээж, Эмээ, Өвөө ах дүү, найз нөхөд, эх орныхоо төлөө энэ хэцүү үеийг даваад гарах нь миний үүрэгтэй.

-Амьдралд өвчин зовлон тулгарвал битгий тэмц, эвлэр гэж ухаант өвөг дээдэс бидэнд заасны учрыг одоо л нэг ойлгож байна.

-Эвлэр.

Анхнаасаа юм ийм байх ёстой гэсэн зүйл заалт амьдралд үгүй

тиймээс Дэлхий ээж дээрхи амьдралаа цааш үргэлжлүүлэхийн тулд бүх асуудалтай эвлэрч

сэтгэлийн амар амгаланг олж

бэрхшээлийг даван туулах хөтөлбөрөө боловсруул.

-Яагаад ингэсэнгүй вэ, тэгсэн бол дээр байж гэж өөрийгөө зэмэлж, өнгөрсөнд гашилахгүй,

амарыг олсон нь миний хувьд том амжилт гэж бодож байна.

Энэ том ухааныг өвлүүлсэн өвөг дээдэстээ гялаалаа.

Эвлэрэн гэдэг бууж өгнө гэсэн үг биш шүү дээ.

Монгол хүн бууж өгдөггүй.

Эвлэрэн гэдэг давахгүй зүйлтээгээ дасан зохицох гэсэн үг биз дээ.

Эрүүл байх ямар сайхан байсан юм бэ гэж апаратандаа орох бүрдээ боддог ч

Өнөөгийн Хүмүн төрөлхтний эрүүл мэндийн салбарын

Технологийн ачаар амьд байгаадаа талархаж явна.

Бусад хүмүүс шиг амьдралыг бүхлээр нь мэдэрнэ гэж итгэж байсан үе саяхан.

Гэтэл бодит амьдралд бүх юм тэс өөр.

Хэзээ ч юу ч болж болно.

Болохгүй ч байж болно.

Саяхан болсон үйл явдлаас хойш анх удаа айдас гэдэг зүйлийг мэдэрлээ

Хором гэдэг ямар их хугацаа болохыг ойлголоо.

Аппаратнаас аппаратны хооронд амьд явна гэдэг эрүүл хүн ойлгоход хэцүү л болов уу.

Гэхдээ давахгүй давааны хажууд бол амар даваа.

Би христийн шашны Грегорийн тооллоор бол 1979 онд, Их Хаадын нутагт ардын засаглал (Socializm) анх тогтоогоод 58 жил болсон БНМАУ-ын Улаанбаатар гэх Нүүдэлчдийн нутагт барьсан анхны суурин хотод, Их сургуулийн багш Жамбалсүрэнгийн хүү болон мэндэлсэн билээ.

Нэг нь нэгнийхээ төлөө, Төр засаг нь ард иргэдийнхээ төлөө уйгагүй зүтгэдэг, энх тайван цагийн Монголд төрж өссөн болохоор, уур хилэн, өс хонзон, үзэн ядалт надад байхгүй.

Ирээдүйд том болоод бүх хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ Эх орон, ард түмэндээ зориулна гэдэг миний багын мөрөөдөл л байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс ямар байсан талаар сүүлд илүү тодорхой бичье.

Хэдийгээр би хотод төрсөн боловч, нүүдэлчин ахуйгаа ямагт дээдэлж, өвөг дээдсийнхээ үлдээсэн ухааны утга учрыг ойлгон дагаж, хойч үедээ өвлүүлэхийг хичээсээр байна.

Балчир багаасаа амьдралтай танилцаж, юмны учрыг олохыг хичээж байхдаа -Би хэн бэ гэдэг асуултыг өөрөөсөө ямагт асууж байлаа.

-Чи Их Нүүдэлчдийн Монгол Хүн шүү!  Гэж ахмадуууд надад захиж, ямагт бусдаас илүү байхыг сануулж байсан нь аугаа утга учиртай болохыг Дэлхийн 88 улсыг туулсны дараа л мэдлээ.

Зарим нэг нууцаа дэлгэж

Монгол ухааны аугаа хүчийг Дэлхийд ойлгуулахгүй бол

Дэлхий Ээж, Тэнгэр Эцгээ бүгдээрээ алдах аюул нүүрэлснийг

тэд ойлгох хугацаа байхгүй байна.

Нүүдэлчин гэж хэн бэ?

Манай түүхтэй танилцаж буй гадны хүмүүс Нүүдэлчин гэдгийг Nomad гэж орчуулаад, малаа дагаад нүүгээд явж байдаг эртний ахуйтай хүмүн дүрст гэж ойлгодог болохыг гадны соёл иргэншлээр олон жил явсны дараа би ойлгосон юм.

Машиныг дугуйгаар нь нэрлэнэ гэдэгтэй адил.

Африк, Латин Америк, Австралийн эртний омгуудтай ижил гэж ойлгодог явдал ч элбэг.

Үндсэн хууль

Дархан цаазат газар,

Цаасан мөнгө буюу ХАНШ

Тажмахал

Европ

Дундад Улс

ОХУ

Пасспорт

болон зөндөө олон зүйлсийг Хүмүн төрөлөхтөнд бэлэглэсэн

Монгол Хүн чүүд билээ.

НҮҮДЭЛЧИН хүмүн гэдэг бол юуны түрүүнд ТЭНГЭР шүтээнтэй, БУРХАН шүтдэг овгийн зохион байгуулалттай, өнө эртний, суурин соёлын өмнөх цаг үеээс өнөөг хүртэл оршин тогтнож байгаа хүмүн дүрстийн соёл иргэншил гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй юм билээ.

Хань ижил, Үр хүүхэд, Ах дүү хамаатан садан, Улс Үндэстнийхээ төлөө амьдардаг хүмүн сүрэг.

Нүүдэлчин хүн чулуу хөндөхгүй байх гүн ухаантай.

Гол горих, нуур далайн усанд хог, бохир, цус, сүү хүргэхгүй байх Ёстой.

Бидэнд гэрэл, амьдрал, эрүүл мэнд өгдөг Наран Бурхандаа

Гараа нээн өргөж, цээжээ дэлгэж залбирч байгаа нь байгальд ч гэсэн

Төрөл бүрийн ан амьтадын дунд харагддаг үйдэл шүү дээ.

Хүн төрөлхтний хамгийн эртний, өнөө цаг үе хүртэл оршин байгаа гүн ухаан гэдэг ямар аугаа болохыг шинэ ертөнцийн хүмүүс ойлгож чадахгүй.

Өөрийн хэлний нууцаа хадгалахын тулд одоо найм дахь цагаан толгойгоо хэрэглэж байгаа гэхлээр гадных нь гайхдаг

Цагаан толгой зохиож чадаагүй соёл иргэншил өөрийн зургаан цагаан толгой зохиож хэрэглэсэн Үндэстнийг ойлгох амаргүй.

Сургууль гэдэг үг

Learn, Teach, Place гэдэг гурван үгээс бүтдэгийг гадныханд ойлгуулахад

Залгамал хэл гэж ямар аугаа хэл байдгийг тэд мэдээд биширдэг.

Дэлхий Ээж бол амьд

Түүнийг хамгаалаад Тэнгэр эцэг байдаг.

Хүмүн бол бусад амьтадын адил Дэлхий Ээжийн хэвлийд аж төрдөг нэгэн амьтаны төрөл.

Ус амьд, Мод амьд, Уул амьд гэдгийг өнө эрт дээр үед ойлгосон Хүннүүс болохоор бид

Өдий болтол Тэнгэрийн ивээлд оршин байгаа гэдэг.

Гал бас амьд гэдгийг Тэнгэр шүтээнтэй Хүн заавал мэддэг.

Тэнгэр шүтээнийг шашин гэж эндүүрдэг, Бөө мөргөлтэй андуурдаг, Бурхантай хольдог шинэ үе манай улсад бас бий болоод удаагүй байгаа ч олон мянган жилийн түүхэнд тэр нь байдаг л богино үйл явдал, төөрөгдөл билээ.

Тэнгэр шүтээнтэй хүнийг хоншоор нь өргөгдсөн ээтэн гутлаар нь таньж болно.

Дэлхий ээжийгээ сэндийлгэхгүй гэж тийм гутал өмсөж ирсэн түүхтэй.

Байгалийн үзэгдэл болох Эрэгтэй Эмэгтэй хүйсийг Нүүдэлчин бид хоёр өөр таталцалтай гэж мэддэг.

Эр хүн бол Тэнгэртэй холбогддог болохоор уулын өөд, хязгааргүй хээр тал руу тэмүүлдэг

Харин Эмэгтэй хүн Дэлхий Ээжтэй холбоотой тул Эр хүнээр хүрээлүүлсэн гэр орон, үр хүүхдийг хүсдэг.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнгүй байж чаддаггүй болохоор зэрлэг азрага байсан ч гэрийн уяанд хүлэгддэг.

Гуч гараад эмэгтэй хүний гарт ордог гэж хөгшчүүл заадаг.

Бид Хүмүн гэдэг амьтад.

Түүнийгээ л мартаж болохгүй санадаг.

Үүгээр захианыхаа эхний хэсгийг дуусгалаа.

Маргаашнаас үргэлжлүүлье.

Эх Дэлхий Ээжийн хэвлийд өсөж торнисон түм түмэн төрлийн

Угсаа соёл иргэншлийн

Өөр өөр Хэл, Соёл, Үүсэл Гарал, Шашин, Шүтлэг, Төр засгийн бүтэцтэй Хүмүн төрөлд

Нэгэн өдөр

Миний энэхүү захианууд төрөлх хэлээр нь хүрнэ гэж би итгэж байна.

www.amai.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (165.227.230.189) 2018-03-01 08:48
      • 0
      • 1

      Эрүүл мэндээ аврахын төлөө хүмүүсийн чиний төлөө хийж өгье гэсэн сайхан сэтгэлийг хүлээн аваарай, хүү минь!!!

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.103) 2018-02-28 14:46
      • 0
      • 2

      Donoriin huuliig yaraltai hiij avah heregtei bna.

      Хариулах

    • Ariun

      (202.9.40.87) 2018-02-28 14:41
      • 0
      • 2

      Amid baih uchirtai. Bid nar chamaig amid sain saikhan yawahiig chine harmaar uzmeer bn shu!

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.12) 2018-02-28 14:18
      • 0
      • 2

      Амай чи залуу хүн амь насаа бодооч ээ. Монгол түмэн чамд туслана шүү дээ. Дансаа ил тод зарлаад гадаадын аль нэгэн орон руу эмчилгээгээ хөөцөлд. Зөвлөгөөг заавал дагаарай. Удах тусмаа дасал болно гэж нэг үг бий шүү.

      Хариулах

    • Зочин

      (64.119.21.214) 2018-02-28 14:02
      • 0
      • 2

      Сайн уу? Амай. Наад аппаратанд очноон олон ороод одоо эруул саруул, урт удаан амьдарч байгаа хумуусийг мэдэх юм байна. Эдгээд урт удаан насалж, ихийг бутээгээрэй.

      Хариулах