Долоо хоногийн турш үнэгүй үйлчлэх музейн жагсаалт

Twitter Print
2018 оны 02-р сар 28-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

БСШУС-ын сайдын А/071 тоот тушаалын дагуу "Музейн нээлттэй өдрүүд"-ийг маргааш буюу 3-р сарын 1-ээс эхлэн зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд улс орон даяар бүх музейнүүд долоо хоногийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Цаашид жил бүрийн 3-р сарын эхний долоо хоногийн өдрүүдэд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж, нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байхыг энэхүү тушаалд заажээ.

Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлд 11, орон нутагт 25 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх музейн жагсаалтыг хүргэж байна.

Улаанбаатар хот дахь үнэгүй үйлчлэх 11 музей:

 

Төрийн түүхийн музей

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1

2

Байгалийн түүхийн музей

Сүхбаатар дүүрэг. Засгийн газрын ордны баруун хойно

3

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд

4

Үлэг гүрвэлийн төв музей

Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей
Үлэг гүрвэлийн төв музей

5

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей 

Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай

6

Монгол цэргийн музей

 Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд

7

Монголын үндэсний музей

Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд

8

Театрын музей

Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

9

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд

10

Улаанбаатар хотын түүхийн музей

Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд

11

Монголын Уран зургийн галерей

Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд

Oрон нутгийн музей:

Д/д

Музейн нэр

Байршил

1

“Хархорум” музей

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Гандан Орхон баг

2

“Хөшөө цайдам” музей

Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг

3

“Эрдэнэзуу” музей

Эрдэнэ Зуу нь Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэ толгой баг

4

Архангай аймгийн музей

Аймгийн төвдөө

5

Баян-Өлгий аймгийн музей

Аймгийн төвдөө

6

Баянхонгор аймгийн түүх, угсаатны зүйн музей

Аймгийн төвдөө

7

Булган аймгийн музей

Аймгийн төвдөө

8

Говь-Алтай аймгийн музей

Аймгийн төвдөө

9

Говьсүмбэр аймгийн музей

Аймгийн төвдөө

10

Дархан-Уул аймгийн музей

Аймгийн төвдөө

11

Дорнод аймгийн музей

Аймгийн төвдөө

12

Дорноговь аймгийн музей, сургалт сурталчилгааны төв

Аймгийн төвдөө

13

Дундговь аймгийн музей

Аймгийн төвдөө

14

Завхан аймгийн музей

Аймгийн төвдөө

15

Орхон аймгийн музей

Аймгийн төвдөө

16

Өвөрхангай аймгийн музей

Аймгийн төвдөө

17

Өмнөговь аймгийн музей

Аймгийн төвдөө

18

Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей

Аймгийн төвдөө

19

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей

Аймгийн төвдөө

20

Төв аймгийн музей

Аймгийн төвдөө

21

Увс аймгийн музей

Аймгийн төвдөө

22

Ховд аймгийн музей

Аймгийн төвдөө

23

Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музей

Аймгийн төвдөө

24

Хэнтий аймгийн музей

Аймгийн төвдөө

25

“Ялалт” музей

Дорнод аймаг Халхгол сумын 1-р баг

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.