2018 оны 02-р сар 28-нд 08:54 цагт

Дуучин Э.Энхтөр - Эгээрэл - Freezone

"Freezone" хамтлагийн дуучин Э.Энхтөрийн шинэ уран бүтээл "Эгээрэл" дууг та бүхэнд толилуулж байна. Дууны шүлэг болон аяыг дуучин, ая зохиогч Э.Энхтөр өөрөө бичиж, зохиосон бөгөөд гитарыг МУГЖ, Харанга хамтлагийн соли гитарчин Ц.Энхманлай гайхалтай тоглож амьдруулжээ. 

Дууны бичлэгийг 2017 онд BDRG Studio-д хийж, "Чингис Хаан" хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг хөгжмийн найрууллага дээр ажилласан байна.

"Эгээрэл" дууны утга санаа болон хөгжмийн найруулга нь тун өвөрмөц хийгдсэн төдийгүй рок, попын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж тэднээс сайшаал хүртсэн урлагийн бүтээл болсон хэмээн үнэлэгдсэн байна.

Шударга бус өнөөгийн нийгэмд Монгол улсын ирээдүй хойч болсон заслууст гэрэл гэгээ өгч, ирээдүйд итгэх итгэлийг нь бадраах, улмаар өөртөө итгэж, амьдралдаа эзэн нь болж хариуцлагатай амьдрахыг уриалсан нь уг бүтээлийн үндсэн агуулга, зорилго санаа болно. Энэхүү зорилгоо урлагийн гоо зүйд нийцүүлэн ёс бүс үг хэллэгээс ангид туурвисан байна.

Дуучин Э.Энхтөрийн сүүлийн жилүүдэд хийсэн уран бүтээлүүд болох "Чойном-д", "Чи хаана байсан юм бэ", "Үнэнчээр хайрлаж дурлана", "Үнэн эсвэл худал", "Би худалч" зэрэг бүтээлүүдийг мэргэжлийн хөгжмийн зохоиолчид, тэр дундаа "Чойном-д" бүтээлийг Монгол улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав өндрөөр үнэлсэн байна.

Ингээд та бүхэнд Монгол улсын рок поп ертөнцөд нэгэн шинэ өнгө, шинэ уур амьсгал бэлэглэх "Эгээрэл" дууг танилцуулж байна. 

Эгээрэл

Эгээрэл, эргэцүүлж тунгаамаар

Эндүүрэл, энэ бүхэн эцэс үгүй ээ

Энгүүмэл, энэ ертөнц хязгаар үгүй

Эхлэл, төгсгөл хаана нь вэ?

Баатар болж бурхан мэт хүндлэгдэх

Байж боломгүй бусармаг гүтгэлэг

Бусдын гэрлийг бөхөөснөөр

Чи гэрэлтэхгүй

Хуй салхи бүхнийг хийсгэнэ

Хором мөч, хоосон чанар

Хос далавчийн дэвэлт төдийд                                                                                                       

Хумхийн тоос болох бил үү?

Хуй салхи бүхнийг хийсгэнэ

Хувь тавилан

Цуурай болж сарнисаар

Хүсэл мөрөөдөл

Цуурхал болж салхилаар

Эгээрлийн, эцсийн гэрч хэн байх вэ?

Хуй салхи бүхнийг хийсгэнэ

Хором мөч, хоосон чанарт

Хос далавчийн дэвэлт төдийд

Хумхийн тоос болох бил үү?

Тэнгэрээс цухуйх мөчирнөөс атгаж

Үүлийг баллуурдаж бороог зогсоо

Тэгээд сонс, нүдээ нээ, дуугаа тат 

Замбуулин хорвоо сая живаа настай ч

Зүгээр л одоо, бүх зүйл эхэлж байна

Зөвхөн чиний төлөө, чиний төлөө!

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.