ХААН Галерейд “Урсгал шинэ” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Twitter Print
2018 оны 02-р сар 26-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

ХААН Галерей хаврын эхний үзэсгэлэнгээ уран бүтээлч Ж.Болортүвшин, Т.Үүрцайх нарын “Урсгал шинэ” уран бүтээлийн үзэсгэлэнгээр нээлээ.  

Залуу уран бүтээлч Ж.Болортүвшин нь “Venice Biennale 2017” болон “Shanghai Biennale 2012”  үзэсгэлэнд Монгол улсаа тѳлѳѳлөн нэн шинэ орчин үеийн урлагаар бүтээлээ туурвин оролцож,  үзэгч судлаачдаас ѳндѳр үнэлгээ авсан чадварлаг уран бүтээлч юм. Тэрбээр энэ удаад “ALIEN” хамтлагийн уран бүтээлч Т.Үүрцайхтай хамтран “Урсгал шинэ” уран бүтээлийн үзэсгэлэнгээ ХААН Галерейд 02-р сарын 23-ны өдрөөс эхлэн толилуулж байна.  

Дээрх уран бүтээлчид нь Монгол ахуйн соёлыг ѳѳрсдийн бүтээсэн үлгэр домогтоо шингээн үлгэрийн баатрууд бүтээж, уран бүтээлдээ тусгажээ. Тус үлгэрт гарч буй баатрууд нь ѳѳрсдийн гэсэн онцлог тѳрх, зан чанартай төдийгүй тус бүр ѳѳрсдийн ѳгүүлэмжтэй ажээ. Үлгэрийн гол дүрээ уран бүтээлчид “AIRMOUNTAIN” хэмээн нэрлэсэн нь одоогоос 48 мянган жилийн дараах ѳѳрийн ертѳнцдѳѳ энх тайванг тогтоосон “AIRMOUNTAIN” бусдын гарагт туслахаар аян дайнд мордож буйгаар дүрслэн харуулжээ.  

Уран бүтээлч Ж.Болортүвшин, Т.Үүрцайх нарын уран бүтээлийн сэдэл нь хүүхэд багачуудаас эхтэй бѳгѳѳд хойч үедээ нэн шинэ орчин үеийн Монгол үлгэр болон баатруудыг бүтээн ѳвлүүлэх зорилготой юм.

Тус үзэсгэлэн 03-р сарын 14-ний өдрийг дуустал ХААН Галерейд тавигдах тул та бүхнийг  хүүхэд багачуудын хамт хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэхийг урьж байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.