Оросын хоккейчид 26 жилийн дараа Олимпийн алтан медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 02-р сар 25-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

 

Өнөөдөр өндөрлөж буй Пёнчан 2018 олимпийн хамгийн их үзүүштэй спортын төрөл болох хоккейн алтан медалийн төлөөх тоглолт дөнгөж сая өндөрлөж, Оросын баг олимпийн аварга боллоо.

Олег Знарякынаар удирдуулсан ОХУ-ын шигшээ баг Канад, Швед гэсэн баялаг түүхтэй улсуудыг “гол гаргасан” Германы шигшээ багийг нэмэлт цагт 4:3-аар буулган авсан юм.

Ийнхүү хойд хөршийн хоккейчид 1998 оны Наганогийн олимпийн наадмаас хойш 20 жилийн дараа финалд шалгарч, 26 жилийн дараа олимпийн аварга болж байгаа нь энэ.

Оросын хоккейчид олимпийн аварга боллоо

Хоёр баг үндсэн цагт 3:3-аар тэнцсэн бөгөөд нэмэлт цагт Германы шигшээ баг нэг хүн дутуу байсныг орочууд овжин ашигласнаар ялалт байгууллаа.

Германы шигшээ баг харамсалтайгаар ялагдсан ч олимпоос анхны мөнгөн медалиа хүртэж байна. Харин хүрэл медалийн тавцанд Канадын шигшээ зогслоо. Гайхамшигтай энэ тоглолтын Оросын багийн гол баатар нь Никита Гусев байлаа. Тэрбээр тоог илүү гаргаж, бас тэнцүүлж, бүр хожлын шайбын дамжуулалтыг өгсөн.

Ийнхүү 25 жилийн дараа эх орондоо Олимпийн алтан медалийг авчирсан Оросын хоккейчид шагнал гардуулах ёслолын үеэр ОУОХ-оос хориглосон Оросын төрийн дууллыг багаараа хамт дуулсан байна. Тэдэнтэй хөгжөөн дэмжигчид нь нэгдэж хамтран дуулжээ.

Олимпийн өмнө допингийн шалгалтад олон шилдэг тамирчид нь бүдэрч, хүнд байдалд ороод байсан Оросын эрэгтэй хоккейчид нь, эмэгтэй уран гулгагчид нь "Хаан", “Хатан” спортын төрөлдөө алтан медаль хүртэж бахдам амжилттай нутаг буцах гэж байна.

Оросын хоккейчид олимпийн аварга боллооОросын хоккейчид олимпийн аварга боллоо

eagle.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.