Амай Ж.Золбаярын бие эрс мууджээ

Twitter Print
2018 оны 02-р сар 23-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Амай нэрээрээ олны танил болсон, Монгол бадарчин Жамбалсүрэнгийн Золбаяр 2005 оноос эхлэн 11 жил бадарчилж, дэлхийг тойрсон цор ганц монгол хүн билээ. Түүний "Монгол Бадарчин" хэмээх цуврал номууд өнөөг хүртэл уншигчдадаа хүрсээр байгаа. Тэрбээр бөөрний дутагдалд орсон тул эрчимт эмчилгээнд орон улмаар 3 хоноод нэг удаа буюу долоо хоногт гурван удаа цусаа шүүлгэх эмчилгээнд орсоор даруй 3 сарыг үзэж байна. 

Тэрбээр зөвхөн өөрийн амийг бодолгүй өөртэй нь адилхан өвчнөөр шаналж буй хэдэн мянган хүний эрх ашгийн төлөө Донорын хуулийг УИХ-аар батлуулахын төлөө гадаадын аль нэгэн оронд очиж бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнээс татгалзаж буй юм. Энэ тухайгаа тэрбээр "Манайхан бушуухан л гадагшаа явж эмчлүүлэхийг урьтал болгодог. Харин би Монголынхоо эмч нарт итгэж байгаа. Уг нь Герман, Америк, Швед зэрэг оронд амьдарч байгаа монголчууд нийлж, нэгдээд намайг эмчлүүлье, бүх эмчилгээг нь даая хүрээд ир гэсэн ч би гадагш явчихмааргүй байна. Донорын хуулийг батлуулах хэрэгтэй. Зурагт үзэхээр их хурлын гишүүд, хэрүүл хийж, хов хутгаж харагдах юм. Тэгж суухаар Донорын хуулиа гаргачих хэрэгтэй байна. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл одоогийн байдлаар шууд тав, зургаан мянган хүнийхээ амийг аварчихаар байна" хэмээн ярьсан байдаг. 

Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд түүний биеийн байдал огцом муудаж, 2 хоног тутам цус шүүлгэх эмчилгээнд орох болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн пейж хуудсаар дамжуулан ийнхүү бичжээ. 

"2018 оны 2 сарын 23 ны 04:05

Улаанбаатар.

Нэгдүгээр эмнэлэгт хэвтээд хоёр дахь шөнөө өнгөрөөж байна.
Нойр хүрэхгүй элдэв бодлууд эргэлдээд санаа амраадаггүй ээ.
Амьдралаа эхнээс нь авахуулаад бүгдийг нь дахин дахин бодсоор.
Яг юуны төлөө амьдраад байна аа?
Өглөө шинжилгээний хариу тааруу гарсан бөгөөд долоо хоногт хоёр удаа апаратанд ордог байсныг гурав болгох шаардлагатай гэж эмч хэлж, хөдөлгөөнгүй хэвтэх өдрийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.
Хүссэн үедээ Дэлхийн аль ч өнцөгт хүрч чаддаг байсан залуу нэг л мэдэхэд гэр эмнэлэг хоёроос хол явах чадалгүй болжээ.
Өдөр бүр хөтөлдөг байсан тэмдэгллээ ч бичих тэнхээгүй болж.
Өвдөж шаналах үе улам бүр ихсэж, хаяа энэ бүх тэмцэл утгагүй санагдаж байна.
Өдөр хоног хоосон өнгөрөөж байгаа мэт.
Гэхдээ бууж өгөхгүй ээ.
Хайртай Аав Ээж, Эмээ, Ах дүү нарынхаа төлөө тэсээд, тэмцээд л байх хэрэгтэй.
Хийх зүйл ямар их байна аа гэж бодох боловч хүч зориг үгүй болжээ."

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (74.82.60.67) 2018-03-15 09:18
      • 0
      • 0

      archaagui muutai zaluu. Neh delhiig medsen Od boloh gesen uuriinh ni hiirhelees bolj baigaa um. Olon l humuus ayaldag.... eniigee zaaval ongcgoi bolgoh gej ulairsanaas Eruul mendee ochuuhen ch hairlaagui teneg zaluu. Ayalal huniig yamar uchuuhen be gedgiig medruuldeg gedeg, harin ene zaluu ayalal bol uuriig ni Baatar Bolgono gesen hoosrold itgeseniih.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.6) 2018-02-25 22:03
      • 0
      • 0

      Амай минээ. ,,Амьд явбал алтан аяганаас ус уунаа"Эртхэн биеэ бод.Бөөр шилжүүлэр эмчилгээг яаралтай эхлэ

      Хариулах

    • zochin

      (202.179.25.204) 2018-02-24 12:38
      • 0
      • 0

      gadagchaa ybaad emchluuleechee, yaraltai dans neegeechee, chugachaa aldaad baigaa um bichuu,turgen edgereesei

      Хариулах

    • Zochin

      (202.179.24.139) 2018-02-23 21:24
      • 0
      • 0

      Ene mundag zaluu edgenee hurdan arga hemjee avaarai

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.104) 2018-02-23 16:26
      • 0
      • 0

      Hoorhii, zaluu hun yamar sain bhav. Ubt bgaa heden dyalisysiin yamarch medleggui, muuhai aashtai emch nariig tsaraichlah bolj.

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.149) 2018-02-23 15:04
      • 0
      • 1

      Давалгаалаад мөнгө цуглуулъя л даа. Гадагшаа яваад эмчлүүлбэл яасын. Манай эмч нар сайн л даа. Гэхдээ их хүндэрсэн бол явсан дээр биш үү

      Хариулах

    • zochin

      (66.181.160.97) 2018-02-23 12:38
      • 0
      • 2

      Давалгаа үүсгэн даруйхан мөнгө цуглуулж гадаадад эмчлүүлэх юмсан.Яагаад 3 сарын өмнөөс энэ тухай хэн ч бичсэнгүй вэ??Гадаадад энэ мэт өвчтэй хүнийг босгоод ирэх байлгүйдээ.Төрөл төрөгсөд нь хурдан шиг дансны дугаараа бичээчээ,Эрдэнэт залуугийн амийг аварья???

      Хариулах

    • zochin

      (103.26.193.234) 2018-02-23 14:37
      • 0
      • 2

      tiim shuu demjij bna

      Хариулах

    • Zochin

      (27.123.212.140) 2018-02-23 10:03
      • 0
      • 4

      Biye emchluulj edgej baij hiih zuilee hiine shuudee.haashaa ch hamaagui yavj emchilgee hiilgeed eruul saruul bolooroi duu mini.haramch baina edgeej uguuch emch nar mini

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.12) 2018-02-23 09:37
      • 0
      • 4

      Харамсч байна. Биеэ бодож эмчилгээгээ хийлгээрэй. Чи залуу хүн, эх орондоо ихийг бүтээх ёстой. Үхэж болохгүй.

      Хариулах