Таван бөхөөс сэргээш илэрсэн нь үнэн гэлээ

Twitter Print
2018 оны 02-р сар 22-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээгээр 5 бөхийг Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээнд хамруулахад таван бөхөөс допинг илэрчээ. Энэ  талаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Спортыг дэмжих сангийн журмаар Допингийн эсрэг төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл үндэсний баяр наадамтай ямар ч холбоогүй. Энэ төсөл зөвхөн тэмцээн болон тэмцээний бусад үед тамирчдаас допингийн сорьцын шинжилгээ авахын зэрэгцээ шигшээ багийн 17 төрлийн 262 гаруй тамирчинд допингийн мэдээлэл өгөх юм. Мөн тамирчдадаа сүүлийн үеийн мэдээлэл хүргэх үүднээс уг төслийг манай биеийн тамир спортын газар хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөл өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлж байна.

Бид үндэсний шигшээ багийн тамирчдаасаа томоохон барилдаануудын үеэр нийтдээ 35 допингийн шинжилгээний сорьц авсан. БСШУСЯ-наас бидэнд чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу бид үндэсний баяр наадмаас хойш томоохон барилдааны үеэр үндсэндээ 35 допингийн шинжилгээний сорьж авсан. Шинжилгээг БНСУ-ын допингийн төв лабориторт илгээдэг. Нийт 200 гаруй тамирчнаас сорьц авсан. Үндэсний бөхийн тамирчдад тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа. Энэ талаар маргааш Үндэсний бөхийн холбооноос албан ёсоор мэдээлэл хийх байна. Гэхдээ улсын баяр наадмын барилдаанаар биш шүү.

Үүнийг Үндэсний бөхийн холбоо ямар нэг мэдээлэл хийж, дүрмийн дагуу арга хэмжээ авах байх гэлээ. Допингийн шалгалтад бүдэрсэн бөхчүүдийн дунд улсын цолтой, аймгийн цолтой бөхчүүд ч байгаа. “Б” сорьцын шинжилгээг зарим бөхчүүдээс дахиж авах эсэх нь журмын дагуу явагдана. Манай байгууллага бөхчүүдийн нэрийг зарладаг газар биш төрийн байгууллага. Тиймээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт батгаан, эхлээд "А” сорьцыг шинжлүүлдэг. Лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар/ Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг.

Тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд "B” сорьцыг өөрсдийн хүсэлт, зардлаар /зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг юм байна. 

"Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох тухай”-д Үндэсний их баяр наадмын хуулинд....,

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлээс ногдуулна:

16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

16.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

Гэхдээ өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй бөгөөд зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар, зарим бөхийнхийг нэг жилээр гэхчлэн харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.

МҮБХ-ноос гаргасан Допингийн эсрэг тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд шинжилгээ хийхээр журамлажээ. 

1.Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх

2.Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх

3.Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх

4.Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх

5.Сугалаагаар сонгосон бөх

6.Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.