“Опять двойка” буюу "Дахиад л муу"

Twitter Print
2018 оны 02-р сар 22-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Зураач хүний туурвисан бүтээлийг үзэгчид нь тайлж уншдаг. Тэгвэл зураач Ф.П.Решетниковын “Опять двойка” буюу "Дахиад л муу" хэмээх энэ зургийг унших гэж оролдьё...

Жаалхүү гэртээ ирээд уруу царайлан цүнхээ барьж зогсоно. Цүнхнээс нь тэшүүр цухуйж байгаагаас үзвэл тэрээр хаа нэгтээ гулгаж гулгаж ирсэн бололтой. Эсвэл хичээлээ тасласан ч байж болох юм. Ямар ч л байсан аль нэг хичээл дээрээ муу дүн аваад ирж. 

Ээж (нөхөр нь дайнд амь үрэгдсэн байх магадлалтай), эгч хоёр нь гэртээ байна. Эгч нь онц сурдаг... Гэтэл дүү нь сурлагадаа тааруухан нэгэн аж. Ээж нь ихэд зовсон байдалтай сууж байна.

Зураач энэхүү бүтээлээ хэнд зориулаа бол? Ямар ч байсан хэн нэгэн нь уг зургийг гуравдугаар ангийн сурах бичигт оруулсан байдаг нь сурагчдад “Муу дүн авбал юу болохыг харж байна уу?!“ хэмээн анхааруулах гэсэн мэт...

Гэтэл энэ зургийг хүүхдүүдэд бус харин эцэг эхчүүдэд нь зориулсан юм шүү дээ. Хүүхэдтэй ингэж харьцаж хэрхэвч болохгүй гэдгийг ойлгуулах гэсэндээ тэр! Бид үр хүүхдээ ямагт зурган дээр дүрсэлсэн нохой шиг л хүлээн авах ёстой юм. Нохойны хувьд эзэн нь ямар дүн аваад ирсэн нь огт хамаагүй... Эзнийгээ муу дүн авсан ч, сайн дүн авсан ч найзыгаа л гэж харна. 



Үр хүүхдээ авчирсан дүнтэй нь “хамтатгаж” үзэх хэрэггүй. Дүн бол ердөө л дүн. Өнөөдөр “муу сурлагтан” гэгдэж буй хүүхэд чинь маргааш дэлхий ертөнцийг доргиох суут ухаантан болох ч юм билүү? Дунд сурдаг хүүхэд чинь ирээдүйд олон хүний амийг аврах алтан гартай эмч болох ч юм билүү? Гэрэл гэгээтэй, сайхан ирээдүй хүүхэд бүрийн өмнө бий... Хүүхдийн чинь хувь заяа яаж эргэх нь өнөөдөр авч байгаа дүнгээс нь огт шалтгаалахгүй. Таны хандлага л бүхнийг шийдвэрлэнэ! 

Ш.А.Амонашвили

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.