2018 оны 02-р сар 22-нд 09:28 цагт

Оросын уран гулгагч Алина Загитова дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

РИА Новости. Оросын уран гулгагч 15 настай Алина Загитова Олимпийн наадмын уран гулгалтын богино үзүүлбэрийн төрөлд 82,92 оноо авч, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. 

Түүний өмнө Оросын уран гулгагч дэлхийн болон Европын 2 удаагийн аварга, 18 настай Медведева 81,61 оноо авч мөн дэлхийн рекордыг эвдээд байсан юм.

Ийнхүү ОХУ-ын Е.Медведева, А.Загитова нарын хооронд гол өрсөлдөөн болж, хоёр дэлхийн дээд амжилтыг эвдсэн гайхамшигтай үзүүлбэрийг толилуулсан юм.

Харин гуравдугаар байранд Канадын уран гулгагч Кейтлин Осмонд 78,87 оноотойгоор бичигдэж байна. 

Арван таван настай Загитова нь 2018 оны Европын аварга юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.