Зүсээ хувилган олон жил нуугдсан маньяак Б-г ЭЦГ-ынхан илрүүлэн баривчиллаа

Twitter Print
2014 оны 03-р сар 17-нд 09:28 цагт
Мэдээний зураг,
 

1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилсан гэх мэдээлэл байна.

Б-г удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн, хүний амь насанд санаатайгаар халдсан гэх хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байжээ. Гэмт этгээд нь  удаан хугацааны туршид овог нэрээ сольж, тодорхой хэмжээнд зүсээ өөрчилж Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн болон халамж үйлчилгээний сан, жолооны үнэмлэх, банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүртгэлгүйгээр амьдарч байсан байна. Түүнчлэн эхнэр хоёр хүүхэдтэй бөгөөд тэд нь түүний жинхэнэ овог нэрийг ч мэдэхгүй, мөн аав ээж, төрөл төрөгсдийн нэг ч хүнтэй уулзалгүйгээр найман жилийн турш хамт амьдарч байжээ.

Б нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Э гэх нэрээр СХД амьдарч байсныг Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газрын ажилтнууд удаан хугацааны мөрдлөгийн үр дүнд илрүүлсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.