Майкл Пенс, Ким Ёо Жо нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаархи зөвлөлдөөнийг зогсоов

Twitter Print
2018 оны 02-р сар 21-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтэд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс болон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, тус улсын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жо нарын олимпийн наадмын эхний өдөр болох ёстой байсан уулзалтыг зохион байгуулах асуудлаархи зөвлөлдөөнийг Умард Солонгосын эрх баригчид зогсоосон байна. Энэ тухай “Вашингтон Пост” сонины мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав.
 
Тус сонины мэдээлснээр, М.Пенс болон Ким Ёо Жо нарын уулзалт энэ сарын 10-ны орой болох ёстой байжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын дэд ерөнхийлөгч Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэсэн санаархлыг эрс буруушааж, удахгүй тус улсын эсрэг хамгийн хатуу хориг арга хэмжээ авах тухай мэдэгдсэнтэй холбоотойгоор уулзалт эхлэхээс хоёр цагийн өмнө Умард Солонгосын эрх баригчид уг уулзалтыг зохион байгуулах асуудлаархи зөвлөлдөөнийг цуцалсан байна.
 

“Хоёр улсын төлөөлөгчид уулзалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө бэлтгэж эхэлжээ. Энэ уулзалтыг зохион байгуулах ажилд Өмнөд Солонгос улс зууч нь болжээ” гэж тус сонин мөн мэдээлжээ.

montsame.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.