Үндэсний супер лигийн хоёр дахь аваргаар “Сүхбаатар SBL Хасын хүлгүүд” баг тодорлоо

Twitter Print
2014 оны 03-р сар 17-нд 09:20 цагт
Мэдээний зураг,
 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн 2013-2014 оны улирлын аваргаар “Сүхбаатар SBL Хасын хүлгүүд” баг тодорлоо. О.Баярцогт дасгалжуулагчтай “Хүлгүүд” баг тойргийн тоглолтонд нэгээр гарч хагас шигшээд “Баянгол Гурвантамир”-ыг 4:0, аваргын төлөө “Улаанбаатар Альянс Тех Харцага” багийг мөн 4:0-ээр илт илүүрхэж ялалтж байгуулсан. Үндэсний Супер лигийн энэ жилийн онцлогуудын нэг нь анх удаагаа Sprite Супер Лигээс “Говь-Алтай МонТорх” баг дэвшин тоглов. Мөн АНУ-аас өндөр ур чадвартай, NBA-ын драфтад нэрээ дэвшүүлж байсан 20 легионер тамирчин хүрэлцэн ирж, лигийг улам өрсөлдөөнтэй болгосон юм. Хоёр дахь жилдээ болж буй Үндэсний Супер Лиг нь Монголын хамгийн их буюу 70 сая төгрөгийн шагналын сантай, Үндэсний Аварга баг 40 сая төгрөг, мөн Монгол орны газрын зурагны хэлбэртэй тун өвөрмөц медаль, цом, бөгж, малгай, цамц, цаг, Сэнгүр болон Sprite брэндийн гарын бэлгээр шагнуулсан. Харин мөнгөн медаль хүртсэн “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” баг 20 сая, хүрэл медаль хүртсэн “Баянгол Гурван Тамир” баг 10 сая төгрөгөөр шагнууллаа. Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчоор сүүлийн гурван тоглолтод багаа оноо авалтаар тэргүүлсэн Т.Санчир тодорсон. Энэ шагналыг хоёр сая төгрөг, үнэ бүхий зүйл дагалдав. Мөн энэ улирлын шилдэг шинэ тоглогчоор “Говь-Алтай Монторх” багийн тоглогч О.Нямбаяр тодорсон бол Д.Даваахүү агсаны нэрэмжит холын зайн шилдэг мэргэн буучаар “Дорнод Танан Гарьд” багийн тоглогч М.Отгонмөнх шалгарсан аж. Монголын сагсан бөмбөгийн холбоо шинэчлэгдэн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болж өөрчлөгдсөн. Улмаар өнгөрсөн жил анхны “Супер лиг”-ийг зохион байгуулахад “Дорнод Танан Гарьд” баг түрүүлж байсан түүхтэй.

М. Золбаатар

Лигийн дөрвөн удаагийн аварга, 2013-2014 оны улирлын мөнгөн медальт "Улаанбаатар Альянс Тех ШУТИС Харцага" баг

2013-2014 оны улирлын хүрэл медальт "Баянгол Гурвантамир" баг

2013-2014 оны улирлын аваргын төлөө тоглосон шилдэг төвийн тоглогчид Б.Одбаяр, Чу Мудамба

2013-2014 оны улирлын холын зайн шилдэлтийн шилдэг тамирчин "Донод Танан Гарьд" багийн тоглогч М.Отгонмөнх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.