Монгол сайхан эгч байсаар байтал хятад аниагаар юу хийнэ...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Их эрдэмтэн, номын бишрэлт гүүш Б.Ренчин бээр “Монгол хэл” хэмээх гайхалтай яруу шүлэгтээ

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би 

хэмээн сэтгэлийн гүнээс дуун алдсан байдаг. Үнэхээр ч чихнээ чимэг болон уянгалах эх сайхан Монгол хэл, үгс нь бүрэн бүтэн байхад утга, учрыг нь сайн мэдэхгүйгээс харь Хятад үгийг нялх балчир үрс маань шулганан хэлд орж байгаа нэгэн гунигтай баримтыг жишээ болгож, түмэн олондоо сэрэмжлүүлэх нь зүйтэй хэмээн үүнийг бичиж сууна. Нялх балчир үрс маань ихэнх нь эгчтэй, ахтай өсөж торнидог нь амьдралын үнэн. Харин дөнгөж хэлд орж шулганах бяцхан үрс маань бидний анзааргагүй, хэнэггүйгээс учрыг нь хэлж таниулаагүйгээс төрсөн эгчийгээ “Аниа, аниа” хэмээн шулганан дуудсаар “Аниа” хэмээх үг насан туршид нь ой тойнд нь шингэж хоцордог. Гэтэл “Аниа” гэдэг нь “Эгч” гэсэн хятад үг бөгөөд Монгол орон Манжийн дарлалд нухлуулж байсан 1700-аад оны үеэс Халхын урвагч ноёд Манжийн хүргэн болж эхэлснээс хойш Монгол хэлэнд нэвтрэн орж ирсэн байдаг. Уг нь “Эгч” хэмээх сонсголонт сайхан Монгол үг байсаар байхад одоо Монгол орон даяар хаа сайгүй “Аниа, аниа” хэмээн наалинхайтах болжээ.

Ялангуяа дэлгүүр худалдаа, нийтийн хоолны газрууд, зах зээлийн газар бүр эмнэлэг, сургуулиудад чихнээс хонх уях мэт “Аниа та юу авах вэ, аниа хариултаа аваарай, аниа та улавчаа өмсөөрэй” гэх мэтчилэн хангинах болж. Ялангуяа Нарантуул худалдааны төвөөс хүмүүс суулган Баянхошуу, Толгойт, Чингэлтэй тийш жирийлгэх жижиг оврын микро автобусанд “Аниа хойноосоо мөнгөө явуулаарай, аниагийн дүү жаахан цаашаа суучих” гэх зэргээр баахан хятад хүүхэн ороод суучихсан аятай аяглах нь үнэхээр эвгүйгээс гадна, даанч сонсголонгүй.

Монгол хэлэнд нэгэнт гүнзгий нэвтэрсэн лууван, байцаа, хуушуур, ном, дэвтэр, намтар зэрэг үгийг одоо яая гэхэв гэхэд “Эгч” хэмээх аялгуут сайхан дуудлага байсаар байхад “Аниа, аниа”-аад байхаа багасгамаар бүр Монгол хэлний үгийн сангаас түрэн гаргамаар санагдана. Ингэхийн тулд нялх балчир үрсдээ “Эгчийгээ битгий Аниа гэж дуудаж бай. Тэр чинь чиний л эгч шүү дээ” хэмээн утга учрыг нь сайтар ухуулан таниулахаас эхлэх учиртай санагдана.

Мэдээж зах дэлгүүр, гудамж талбай, эмнэлэг сургууль гээд үйлчилгээний бүх л газруудаас хангинах “Аниа”-г тийм ч амархан хөөгөөд гаргаж хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хүн болгон дотроо бодож, үр хүүхэддээ утга учрыг нь сайтар таниулвал Манжийн хүргэн болж Монгол цусыг булингартуулж байсан Халхын урвагч ноёдын үеэс эхлэлтэй энэхүү “Аниа”-г эх сайхан Монгол хэлнээсээ ядах юмгүй хөөгөөд явуулах боломжтой юм. Үзэсгэлэн төгөлдөр, ухаан саруул “Эгч” нь байсаар байхад хятад “Аниа”-гаар ч юугаа хийх вэ дээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.126) 2018-06-14 12:33
      • 0
      • 0

      Эгээ гээд бдг хаанах вэ

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2018-05-07 01:13
      • 0
      • 0

      Tiim shuu.egch egchee geed heleheer neg l ih dotno sanagdaad setgeld saihan bdg.Ania geheer neg l hari hol sanagdaad durguitsmeer sanagdaad bdg ni iim uchirtai bj.bayarlalaa.buh mgl chuud maani medeesei.unshaasai.

      Хариулах

    • Зочин

      (112.72.14.243) 2018-05-06 15:13
      • 0
      • 1

      Ажаа агаа аниа бүгд манж үг,

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.137) 2018-02-22 14:56
      • 0
      • 1

      Uneen! Bi lav anh hotod surguulid irehdee ih gaihaj bsan. Ene emee ovoo ch bas sejigtei. Huuchin jinhene mongol hel usaaraa yarij surtsgaa

      Хариулах

    • zochin

      (182.160.37.79) 2018-02-19 17:15
      • 0
      • 1

      harin yag zuv! Tuunchlen Zriteli gedeg oros ugiig bolih heregtei, Uzegch gej ug baisaar baital!!!! Manai urlagiin orkuud ih heleh yum. Bolovsroltoinuud ni uzegch gedeg.

      Хариулах

    • mnbvc

      (212.183.32.241) 2018-02-15 22:06
      • 0
      • 2

      nyaluun muuhai sohsogdog

      Хариулах

    • Зөв

      (202.9.43.225) 2018-02-15 16:12
      • 0
      • 2

      Зөв

      Хариулах