Улаан цай зүрхэнд тустай

Twitter Print
2018 оны 02-р сар 15-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Миний үеийнхний ярьж заншсанаар "байхуу" буюу улаан цай зүрхэнд их сайн байдаг ажээ. Шөнө орой улаан цай уучихаар нойр сэрвэлзээд байдаг нь зүрхний үйл ажиллагааг идэвхижүүлж цусны эргэлт сайжруулсантай холбоотой байж таарах нь.

Цайны нутагт цай найруулахыг харж байхад аяганаасаа арай томхон гүцэнд амсрыг дүүртэл хуурай цайгаа хийчих юм. Тэгээд дээрээс нь буцламхай халуун ус хийгээд эхний удаа ердөө гучин секунд болгоод аягандаа юүлж уудаг ажээ. Сайн цайг эхний ээлжинд асгадаггүй шууд ууж болно. Харин нийтлэг буюу дунд зэргийн чанартай цайны дээжийг асгаад хоёрдахиас нь ууж хэрэглэдэг аж. Тэгээд нэг дүүргэсэн гүцтэй цайны усыг 5-6 удаа сольж аагшуулан хэрэглээд үлдсэн шаарыг солих учиртай гэнэ.

Ер нь Ази, дорно дахинд сайн сархад удах тусмаа ааг орж чангардаг. Харин сайн бололвсруулсан цайг удаалгүй хэрэглэвэл биед тустай хэмээн үздэг л дээ. Энэ мэт цайны соёлын тухай өгүүлээд байвал их юм бичиж болно. Ямар ч байсан над шиг бичиг номын ажилтай хүн зай завсар гаргаад аагтай цай оочлон суух бас л нэг сайхан амралт болдог доо.

Тийм ч учраас цай дияаны амт нэг хэмээх үг гарсан ч юм бил үү?

Доржсүрэнгийн Болдбаатар

Гэгээ сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.