​“Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан Х.Кэнтарог яллаа

Twitter Print
2018 оны 02-р сар 14-нд 19:14 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн кик бокс, муай тай боксын дэлхийн аварга, холимог тулааны тамирчин “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан өнгөрсөн бямба гаригт Японы дэвжээнд ээлжит тулаанаа хийлээ.

Наран улсад есөн жилийн дараа тоглосон түүний өрсөлдөгч нь эзэн орны тулаанч Х.Кэнтаро байв. Япон эр мэргэжлийн дэвжээнд 23 удаа тулалдахдаа 18-д нь ялсан, сүүлийн үед алдаршиж яваа нэгэн. Тэрбээр уг тэмцээний өнгөрсөн жилийн аварга бөгөөд өдгөө 27 настай гэнэ. Мэргэжлийнхний дэвжээнд 23 удаа тулалдахдаа 18 ялж, үүнийхээ тал хувьд дараалан дийлсэн юм.

Тэгвэл Ц.Амарбаясгалан 40 удаагийн тулаандаа 31-д (10-ыг нь хүнд цохилтоор буулгаж авсан) ялалт авсан туршлага бий.

Өдгөө 39 настай, “Хар салхи” хэмээн алдаршсан Ц.Амарбаясгалан өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед хүнд цохилтоор яллаа.

Тэмцээний өмнөх бэлтгэлээ эх орондоо базаасан тэрбээр хамгийн сүүлд буюу 2012 онд Английн тамирчин Т.Вудхэмийг буулгаж авсан юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.