ДНК-ийн шинжилгээгээр хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай 100 хувь таарсан гэлээ

Twitter Print
2018 оны 02-р сар 14-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

 2017 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар  эд мөрийн баримтыг устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн жил дамжин маргаж буй. 

Энэ хэргийн эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авахыг Прокуророос зөвшөөрсөн шийдвэр өнгөрсөн оны 12-р сард гарсан.

Харин өнөөдөр уг хэргийн хохирогчийн эгч Ч.Саранзаяа гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан ДНК шинжилгээгээр хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай 100 хувь таарсан нь тогтоогдсон хэмээн мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулгаас цус болон шээсийг нь авч, тухайн үед хэргийн газарт үлдсэн нотлох баримт болох хохирогчийн дотуур хувцас, цагаан хэрэгсэл дээр үлдсэн бэлгийн эстэй харьцуулсан ДНК-ийн шинжилгээ хийжээ. 

Тэрбээр "Нутгийн уул түшлээ. Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд ҮНЭН ялж байна. ДНК-ийн шинжилгээгээр УИХ гишүүн Д.Гантулгынх гэдэг нь 100 хувь тогтоогдлоо.

Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн 9 жил авсан бол хүчин хийсэн, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Д.Гантулга гишүүн хэдэн жилийн ял авахыг харах үлдлээ" гэсэн байна.

Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр өмнөх шинжилгээний дүгнэлтийг худлаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. 

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tugs

      (103.50.207.150) 2018-02-15 09:23
      • 0
      • 0

      Та нарын ор хөнжилийн асуудалд уул ус ямар хамаатай юм бэ. Ийм юманд амташвал, нөгөө уул ус чинь нэг л өдөр түлхэх вий дээ.

      Хариулах

    • Bi

      (66.181.161.110) 2018-02-15 09:23
      • 0
      • 0

      Huchin mun uu gui yu gdg n bas ergelzeetei ene 2 tohiroltssonii undsen dr untsan n unen bj magad tegehdee yunaas bolj margaj yunaas bolj ynag amragiiha yvddaliig huchin bolgosniig hen ch medehgui shu de

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.151) 2018-02-14 18:34
      • 0
      • 2

      Ийм бузар хэрэг дээр нутгийн уул усаа дуудаад байхдаа яахавдэ.

      Хариулах

    • Azarga

      (66.181.160.46) 2018-02-14 18:20
      • 0
      • 1

      Onigoooooo

      Хариулах