Алим хамгийн алдартай жимс

Twitter Print
2018 оны 06-р сар 18-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Алим идэж үзээгүй хүн дэлхийн аль нэгэн өнцөгт байхгүй гэхэд эргэлзэх хэрэггүй. Энэхүү амттай, ашиг тустай жимснээс өдөр бүр нэгийг иддэг байхад эмч хэрэггүй гэсэн хэлц үг ч байдаг. Анх Төв Азид тариалагдаж эхэлсэн алимны модны алим жимс нь Грек, Европ, христийн уламжлал, соёлд шашин болон домгийн ач холбогдолтой. Олон төрлийн амин дэм, эрдэм бодисоор баялаг алим жимс нь дэлхийд хамгийн өргөн тархсан жимс юм. 

Энэ амттай, эрүүл мэндэд ашигтай жимсийг дэлхийн хүн ам өдөр бүр амтархан хэрэглэдэг. Яагаад гэвэл эрүүл мэндийн ашиг тусыг нь тоочоод ч баршгүй билээ. 

С, В, В2, витамин, коротин , кали, төмөр, марганц, кальц, пектин зэрэг үнэт органик хүчил бодис агуулдаг бөгөөд илүүдэл өөхийг хайлуулах, бамбай булчирхай өвчлөх зэрэгт өдөрт 2 ширхэг алимыг нухаж шүүсийг нь ууна.

Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэх, хүний цусан дахь чихрийн хэмжээг тогтмол байлгадаг учир түүнийг сайтар угааж хальстай нь хамт хэрэглэнэ. Хальсанд нь С витамин 70-75 хувь хадгалагдана.

Ходоодны үрэвсэлтэй, хоол шингээхдээ муу болсон үед бүрэн боловсроогүй гэмээр ногоон өнгөтэй алимыг хазаж идвэл зохимжтой. Ийм үед цагаан хоол хэрэглээд мах бараг идэлгүйгээр өдөрт 3-6 алим идвэл өвчний эдгэрэлт түргэснэ.

Ходоодны хүчил багадсан, өтгөн хатдаг, чихрийн шижин өвчтэй хүмүүс алимын шинэхэн шүүсийг өдөрт 50-60 г-аар 3 удаа хэрэглэнэ.

Цус багадалт болсон үед 400 г гахайн дотор өөх, 6ш том ногоон алим авч жижиг хэрчин хольж жигнэнэ. 10 ширхэг өндөгний шарыг 30 г элсэн чихрийн хамт хольж нухаад дээр нь 400 г цэвэр шоколад үйрүүлж хийгээд хамтад нь сайтар хутгана. Тостой хольж алимаа самбайгаар шүүж гаргаж авсан тостой шүүсэн дээрээ өндөгний шар, чихэр, шоколадтай холимогоо хольж хутган царцаана. Гаргаж авсан зүйлээ талхан дээр түрхэн хоолон дээрээ нэмж өдөрт 3-4 идээд тухай бүрд нь аяга сүү уувал цус төлжиж хүний царай зус гэрэлтэж цус нөхөгдөн эрүүлжинэ.

Бичиг цаасны ажил их хийдгээс холестрин хуралдаж судасны хана нь хатуурсан хүн өдөр бүр 300 г алимыг хутгаар хэрчин харлахаас нь өмнө идвэл холестрины хэмжээ буурч мартамтгай байдлаас ангижирч тархи залуужна.

Цөсний хүүдийн үрэвсэл, зүрхний шигдээсээр өвчлөгсөд өдөрт 3-6 ш алим, бөөрний чулуутай хүн хатаасан хальсыг нухаж нунтаглаад хоолны 1 халбагыг 200 г усанд буцалгаад 14-21 хоног ууна.

Дэлгүүрээс авсан алимыг заавал хөргөгчид хадгалах албагүй, харин харанхуй сэрүүвтэр байранд хадгалбал чанараа алдахгүйгээр удаан хадгалагдана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.