БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз Чой Сүн Шилд 20 жилийн ял оноолоо

Twitter Print
2018 оны 02-р сар 13-нд 18:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр (II/13) Сөүл хотын дүүргийн шүүх БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн эртний найзад 20 жилийн хорих ял оноосон талаар "Yonhap" агентлаг мэдээлэв. Тус шүүх Чой Сун Шил-ийг Парктай удаан хугацаанд найзлахдаа итгэл үнэмшлийг нь олж, бусдад дарамт шахалт үзүүлж, хээл хахууль авсан хэмээн үзэж, нийт 16.6 сая ам.доллар буюу 18 тэрбум воны торгууль оногдуулсан байна.

Түүнд Прокуророос 25 жилийн ял оногдуулахаар төлөвлөж шүүх рүү шилжүүлсэн. Нэг жил гаруй үргэлжлүүлэн шалгасан энэ хэрэгт Чой Сүн Шилд авилгалтай холбоотой 18 зүйл ангиар хэрэг үүсгэсэн ч шүүхээс 5 жилийг хассан нь ихэнх зүйл анги нь мөрдөн байцаалтын явцад ногтогдсоны баталгаа юм.

Эдүгээ 62 настай Чой 2016 оны арваннэгдүгээр сард авлигын хэргээр баривчлагдан саатуулагдсан билээ. Түүнийг ерөнхийлөгчтэй дотно харилцаатай байдлаа ашиглан 50 хөрөнгө оруулагчид дарамт шахалт үзүүлэх замаар өөрийн хяналтад байдаг санд 77,4 тэрбум вон татаж төвлөрүүлэн, хахууль авсан гэж буруутгажээ.

Тэрбээр Засгийн газрын эрх бүхий албан тушаалтан биш атлаа төрийн нууцад нэвтэрчээ. Тус улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Парк Янг Су түүнд 25 жил хорих ял, 118.2 тэрбум воны торгууль оноож, 7,7 сая воны алдагдал төлүүлэх ял төлөвлөсөн байна. Чой-гийн хувьд өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн мэдүүлсэн аж.

Мөн Лотте группийн Ерөнхийлөгч Шин Дун Бинийг түүнд авилгал өгсөн хэргээр шүүхээс 2.5 жилийн хорих ял, 70,000,000,000 воны торгуулийг оногдуулахаар болж шүүх хурлын дараа түүнийг баривчлан саатуулжээ.  Түүнийг Чой-гийн үүсгэн байгуулсан санд 7 тэрбум вон хандивласан хэмээн үзжээ. Улмаар Синд хандив өгсөн мөнгөний хэмжээгээр нь торгууль оногдуулсан байна.

Өнгөрсөн 7 хоногт Самсунг группын дэд Ерөнхийлөгч И Жэ Юн давж заалдах шатны шүүхээр 2 жил 6 сарын тэнсэн ял авч суллагдсан билээ. Тэрээр 1 жилийн өмнө Пак Гын Хе, Чой Сүн Шил нарын хэрэгт холбогдон авилгал өгсөн хэрэг болон Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт холбогдон баривчлагдсан бөгөөд анхан шатны шүүхээр 5 жилийн ял аван биеэр эдэлж байсан юм. 

Эх сурвалж: Reuters

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.