Ж.Батзандан Б.Хурцаас уучлал гуйна

Twitter Print
2018 оны 02-р сар 12-нд 20:06 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны арванэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж. Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг хууль бусаар Монгол улсын иргэнийг гадны улс орноос хил дамнуулан авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон хэмээн мэдэгдсэн юм.

Тэрчлэн Засгийн газрын 11 дүгээр сарын 1-ний 304 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, БНСУ-ын Элчин сайдаар явуулах гэж буй нь хууль бус үйлдэл гээд “Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Үүний заримаас дурдъя. Нэгдүгээрт, Дамирангийн Энхбат гэдэг залууг гадны орноос хууль бусаар унтуулах тариа хийж авчран, шоронд 6 сар хорьсон бүлэглэлийн гишүүн, төлөөлөгч бол Б.Хурц. Бүтэн нэг жил Монголын шоронд хоригдсон Д.Энхбат цагаадаж гарсан ч 6 сарын дараа амь насаа алдсан. Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Европын холбоо, Англи, Германы хууль шүүхийн байгууллагууд Б.Хурцыг одоо хүртэл шалгаж байна. Үүнийхээ төлөө Б.Хурц Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой гэж боддог. Д.Энхбатын гэр бүлийнхний зүгээс хортой тариагаар тарьсаар байгаад амь насыг нь хохироосон гэх өргөдлийг УИХ-д ирүүлдэг. 

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, улс төрийн захиалгатай аллага байна гэж үзээд, Монгол Улсын гурван иргэнд ял өгөөд явуулсан. Гэтэл одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Энэ асуудлаар би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг УИХ-аар ярьж, захиалагч нь хэн бэ гэдгийг тодорхой болгохгүй бол гурван хүнийг хилсээр шийтгэчихлээ. ТЕГ-ын дарга энэ хүмүүсийг шийтгэснийхээ төлөө генерал цол хүртсэн. 

Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг ТЕГ-ын дарга Б.Хурц, тухайн үед Б.Хурцыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зохион байгуулсан. Энэ асуудлыг эцэслэн шийдэхээс нааш Б.Хурцыг Элчин сайдаар яаран томилох хэрэггүй.

Дөрөвдүгээрт, намайг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад өөртэй нь хамт ажиллаж байсан албан тушаалтныг хилс хэрэгт хийсэн талаар хохирогчийн эхнэрээс өргөдөл ирж байсан. Ер нь УИХ-ын олон гишүүд, бизнесменүүд Б.Хурц, түүний бүлэглэлээс маш их айдаг, айдастай байдгийг би ойлгож байна" гэж мэдэгдсэн билээ.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгсөн бөгөөд “ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан байдаг.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцээд Ж.Батзанданг буруутай тул уучлал гуйх ёстой гэж үзжээ.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (175.193.86.101) 2018-02-13 21:46
      • 0
      • 0

      Yu gej uuchlalt guih bolj bna.humuusiig alban tushaalaaraa dalimduulj helmegduulsen gedgiig il tod helsniih ni toloo yu.gomdoltoi bgaa odii todii hunii gomdoliig shudargaar ilerhiilsniih ni toloo yu.Enhbatiig hulgailj hilseer shorond horij tarchlaan zovooj uhuulsniig ni helsnii toloo yu.shuuhiinhen shudarga bail daa.yu gej mergeliin chadvargui gedgee gaihuulaad bgaam be.Hurtsaas aigaa uhlee yu.

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.133) 2018-02-13 19:53
      • 0
      • 0

      Shuuhed saihan havriin tseverlegee hiih heregtei yum bna daa

      Хариулах

    • zochin

      (202.9.40.237) 2018-02-13 10:41
      • 0
      • 1

      Bi iim ug helleg heregledeg hun bish.Uuchlaarau.Bitgii huts.Ene shuuhiinhen gej shuugch geheesee iluu yos surtahuungui ichih nuurgui baasnuudaar odoo jereg shiiduulehee bolimoor yum.Ta nar yumand ingej handaj ingej shiidej bh yum bol ene hoich ue zaluuchuud chini yug zuv yug buruu gej jishee avch humuujuh bolj bnaa.Ta nar zevseglej haldsan daisnaas doloon dor horlon suotgegchid bish uu.

      Хариулах