Н.Энхбаяр: У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ

Twitter Print
2018 оны 02-р сар 12-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын энэ сарын 9, 10-нд хуралдсан Их чуулганыхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нарын хүмүүс оролцсон юм. 

Тус намын их чуулганд 1020 төлөөлөгч оролцжээ. Тэд намын даргаараа Н.Энхбаярыг улирааж, 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүдээ сонгосон байна.

Тэрчлэн МАХН шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталжээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, ЕНБД-аар Д.Тулга нар сонгогдсон байгаа. Бид Их чуулганаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндсөн, түүхэн ач холбогдлын хувьд асар өндөр болсон. Одоо төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Тийм учраас бид ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Бид байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ.

Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулин дээр тусгаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн" гэлээ.

Шинээр баталсан намын дүрмээ хуулийн хугацаандаа багтаагаад холбогдох материалуудаа шүүхийн байгууллагад хүргүүлэх аж.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.

-Г.Шийлэгдамбын асуудал дээр ямар хариулт өгөх вэ?

-Хуулийн дагуу асуудал нь шийдэгдээд явах байх аа гэж бодож байна.

-О.Баасанхүүг намын гишүүнээс хассанаар танайх парламентад суудалгүй нам болсон гэж ойлгож болох уу?

-МАХН парламентад суудалтай нам хэвээрээ байгаа. Харин хэнийг гишүүнээр суулгах, эгүүлэн татах асуудлыг нам дотроо ярина.

-УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл явж байгаа. МАХН Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ төсөл нэг намын эрх ашигт үйлчлэхээр боловсруулагдсан. Хуулийн төсөл батлагдлаа гэхэд маш их гажуудал үүснэ. Баталсан намын нэр хүнд асар их унана. Үүнийг бид МАН-д маш тодорхой хэлсэн байгаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • amgaa

      (172.58.142.136) 2018-02-12 23:34
      • 0
      • 0

      Энхбаяр л Монголыг босгоно. Замын нохой гуцаж л байг

      Хариулах

    • би

      (202.9.42.219) 2018-02-13 22:10
      • 0
      • 0

      үхсэн баас ... төрийн бүх л өндөр албан тушаалд ажиллаж байхдаа тэгээд яагаад босгоогүй юмб ??? хэдэн жилийн дараа босгоноо, тэр болтол улам хямраад байж л байг гээд зориуд хаячихаад одоо босгох гээд байгаа юм уу ?? ийм хөгийн тэнэг үлгэр ярьж ард түмнийг бүү доромжил

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.57) 2018-02-12 22:25
      • 0
      • 0

      Өөрөө тийм мундаг байсан уу

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.53) 2018-02-12 19:42
      • 0
      • 0

      Ганбаатар ичихгүй байна уу. Зөвлөхөд Оюунбаатар та болимоор юм нэр төрөө ингэж баастах хэрэг байна уу

      Хариулах

    • Зочин

      (202.179.27.82) 2018-02-14 10:27
      • 0
      • 0

      Оюунбаатарын нэр төр гэж нохойн баас

      Хариулах

    • зочин

      (66.181.160.53) 2018-02-12 19:37
      • 0
      • 0

      Энхбаяр шуналаа яасан бэ итгэхгүй л байна. Нэрт зохиолчийн захиас үгийг монголчууд бид мартаж болохгүй. Энэ их зовлонг бүтээгч нь шүү дээ.

      Хариулах

    • ЗОЧИН

      (202.179.26.248) 2018-02-12 16:08
      • 0
      • 0

      ЮУ ҮНЭН, ЭНЭ Л ҮНЭН. ЭХ ОРНОО ХУДАЛДСАН МАНАН-ГИЙН БҮЛЭГЛЭИЙНХЭНТЭЙ ЭХ ОРНОО ГЭСЭН НИЙТ АРД ИРГЭДТЭЙГЭЭ НИЙЛЭН ТЭМЦЭЖ ЯЛАЛТ БАЙГУУЛААРАЙ.

      Хариулах

    • zuchi

      (202.9.47.177) 2018-02-12 14:51
      • 0
      • 0

      muu luivarchin unen shaajee

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.99) 2018-02-12 14:00
      • 0
      • 1

      үнэн шүү, энэ хүнийг жаахан ашиглах байсан юм даа

      Хариулах