Оросын зорчигч тээврийн онгоц осолдож 71 хүн нас барлаа

Twitter Print
2018 оны 02-р сар 11-нд 23:02 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Москва хотоос хөөрсөн зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас онгоцонд сууж явсан 71 хүн бүгд амиа алдсан тухай ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдлээ. Осолдсон 71 хүний 65 нь зорчигч, 6 нь нисэх багийн гишүүд юм.

"Саратовские авиалинии" компанийн харьяа “Антонов-148” нисэх онгоц Москвагийн Домодедово нисэх онгоцны буудлаас Оросын баруун нутгийн Оренбург мужийн Орск хотын чиглэлд нисчээ. Онгоц хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа төв удирдлагын станцаас холбоо тасарсан байна.

ОХУ-ын Онцгой байдлын яамны албаны мэдээллээр “Домодедово нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 14:21  цагт хөөрсөн “Ан-148-100В” нисэх онгоц Москва хотоос зүүн өмнөд зүгт 80 км зайтай орших Раменский районы Степановское тосгоны ойролцоо осолдлоо. Харамсалтай нь, зорчигчид болон нисэх багийн гишүүд бүгд амиа алдсан” гэлээ.
 
Оросын Мөрдөн шалгах хорооныхон ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Амиа алдагсдын дунд Швейцарь, Азербайжан, Казахстаны гурван иргэн байжээ.

an148

ОХУ-ын Онцгой байдлын яамны Москвагийн бүс нутгийг хариуцсан хэлтсийн дарга Сергей Полетыкин "Онгоцны хар хайрцагны бичлэгийг олсон” хэмээн мэдээлжээ. Осол болсон газраас онгоцны эхний хар хайрцаг олдсон байна. Полетыкины хэлснээр, эдүгээ ослын улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсыг эрэн хайх, агаарын хөлгийн хог хаягдлуудыг цуглуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж. “Ан-148” агаарын тээврийн онгоцны хэсгүүд 30 га талбайд тархсан байна.

an148

 

Эх сурвалж: http://tass.ru

М.Билгүүн, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.