“Монголын хар мешок” ба 320 сая төгрөг

Twitter Print
2018 оны 02-р сар 11-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа У.Хүрэлсүх сайд 2017 оны 10 дугаар сарын 4-нд УИХ-ын чуулганд доорх үгийг хэлснийг Монголын ард түмэн мартаагүй, харин ч маш тодхон санаж байгаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ “Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно" хэмээн Монголчуудын сэтгэлийг сэргээж, урам зориг төрүүлсэн сайхан амлалт өгч байсан.

Харин одоо Монголчууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс "Пёнчаны олимпод явсан 20 гаруй дарга хаанаас санхүүжүүлэгдэж байгаа вэ. “Пёнчон-2018” өвлийн олимпийн нээлтэд жагссан Монголын зургаан тамирчны өмссөн урт хар куртик дэлхий нийтийн өмнө шившиг болж "Монголын хар мешок" нэр хоч хүртсэнийг та мэдсэн үү. Хэв галбир, өнгө, хийц туйлын муутай тэдгээр "Хар мешок"-д 320 сая төгрөг зарлагдсан дарга нартаа та ямар хариуцлага хүлээлгэх вэ гэж асуух ёстой санагдана. Пёнчон-2018 өвлийн олимпийн нээлтийн парадад жагссан дэлхийн 92 орны 2,900 гаруй тамирчдын дундаас Монгол Улсыг төлөөлөн жагссан зургаан тамирчин, дасгалжуулагчийн өмсөж жагссан “Монголын хар мешок” Монгол Улсын нэр хүндийг дахиад л сэвтүүлж, “Хөөрхий энэ монголчууд яасан ч ядуу, дээр нь мэдрэмжгүй юм бэ дээ” хэмээн хэлүүлтлээ доош орсныг та харсан, сонссон байх гэж найдаж байна. 320 сая төгрөгөөр тийм үзэмжгүй, ур хийцгүй "Монголын хар мешок" хийчихээд хэдэн муу тамирчдад чихэж өмсгөөд жагсааж чадсан дарга нартаа та ямар хариуцлага хүлээлгэх вэ. Яагаад төсвийн мөнгөнд тийм үрэлгэн, хайр найргүй хандаж эцэст нь тийм өнгө үзэмжгүй, пөөнийсөн хар төлөг шиг "шуудай" хийчихээд хамгийн гол нь түүнийгээ 320 саяар үнэлж чаддаг дарга нар байдаг юм бэ.

Тэдгээр дарга нарт төсвийн мөнгөнөөс хумслах, хулгайлахаас өөр Монголыг гэх сэтгэл яагаад байдаггүй юм бол. Эрхэм Ерөнхий сайд аа, та “Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна” гэж хэлсэн. Таны хэлсэн үг болгоныг эргэн сануулж байгааг минь өршөөн хэлтрүүлнэ үү. Харин монголчуудын хэдэн үеэрээ хэлэлцсээр ирсэн “Ам алдвал барьж болдоггүй. Агт алдвал барьж болдог. Эр хүн хэлсэндээ. Эмээлт морь харайсандаа” хэмээх цэцэн билэгт ардын тань үгийг танд нэгэнтээ сануулж, хэлсэн үгэндээ дурдсан “Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм” гэдгийг уландаа гишгэчиж, төсвийн хөрөнгөнөөс улангассан чоно шиг уран тасчиж, хулгайлан шамшигдуулж байгаа этгээдүүдтэй хатуу гараар тэмцэх ажилдаа даруйхан ороосой гэсэндээ энүүхнийг тэрлэв.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.149.7) 2018-02-13 10:24
      • 0
      • 0

      Төрөөс хулгай хийж байгаа нөхдүүд арай дэнднээ, монгол бол өвлийн урт улиралтай улс сайхан ноолууран дээлтэй орж болно шүү дээ. Зөвхөн хувцас 320 сая бол арай дэнднээ.

      Хариулах

    • Javhlan

      (59.153.115.108) 2018-02-12 20:23
      • 0
      • 1

      Riogiin olimpid omsoj ochson manai bag tamirchdiin huvtsas bas l arai denduu ichmeer um bsan.ovliin olimpod bas uchmeer huvtsas omsloo doo.yanadaa ene hulgaich nariig

      Хариулах

    • Жавхлан

      (103.9.90.53) 2018-02-12 11:59
      • 0
      • 3

      Тэр балай Цогзомаа авгай оччихсон л эргүү царайлаад явж л байсан шүү дээ. Албаны хүмүүсийнх нь багт МҮОНРТ-ийн захирал билүү дээ Нинжжамц гээд бас нэг завхай хүүхэн орчихсон л цохиж явна лээ. МАНгарууд нээрээ алж байна доо

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.10) 2018-02-12 11:10
      • 0
      • 3

      Ийм хувцсанд зарсан 320 сая төгрөг бол бидний мөнгийг зувчуулж идсэн нэг том баримт. Шүүхэд өгье.

      Хариулах

    • уншигч үзэгч

      (202.179.31.99) 2018-02-12 09:43
      • 0
      • 4

      МАН-ын мангаруудын ажил ам зөрдөг нэг л жишээ. Дэндүү сэтгэлгүй муухай. Амжилт гаргахгүй ч гэсэн энэ хэдэн тамирчнаа монгол улсын тамирчин гэж харагдахаар үндэсний сайхан хувцас, үндэсний үйлдвэрлэгчдийн сайхан бүтээгдэхүүнээр хувцаслаж болох байсан.Монгол улсаа, монгол хүнээ, монголын онцлогтой брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах нэг боломж. Харамсалтай нь сэтгэл дутсан, өчүүхэн дөгөө бүрт идэж уудаг нөгөө л улс төрчидийн шахаа. Бат-эрдэнэ аврага одоо боль доо, таны оронд өвлийн спортын нэг тамирчин дасгалжуулагч явсан бол хэрэгтэй байх байлаа. бид яагаад МАН-ын мангаруудыг энэ мэтээр тэнэг авирлахыг тэвчээд байх ёстой юм бол?

      Хариулах

    • Зочин

      (95.85.215.82) 2018-02-12 07:48
      • 0
      • 3

      Цогзолмаа очвол алтан медаль авах байх

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.143) 2018-02-11 20:16
      • 0
      • 5

      Олимпийн хорооны дарга нь эрүүгийн гэмт хэрэгтэн, ялтан хулгайч байхад шударга ёс ярих хэрэг байна уу? Цогзолмаа авгай ялтантай нийлээд явж өгөө юу? Батэрдэнэ ойлгомжтой, шуналын тулам

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.143) 2018-02-11 20:06
      • 0
      • 4

      Зөв асуудал

      Хариулах

    • Зочин

      (66.181.181.133) 2018-02-11 19:43
      • 0
      • 4

      Gobi cashmere coat umsuuleed l tug barij bgaa hundee nooluuran undesnii uildveruudiin hiideg deel umsuuleed boloo sh dee

      Хариулах

    • Баяр

      (98.253.29.210) 2018-02-11 19:32
      • 0
      • 8

      Б.Батэрдэнэ үлийгээ хийж энд яваа юм бэ. Цанаар гулгадаг болчихсон юм биш биз. Аан.

      Хариулах

    • Зочин

      (212.253.237.188) 2018-02-11 23:58
      • 0
      • 4

      хаха.харин тийм

      Хариулах