Жүржийн хальсыг битгий хаяарай

Twitter Print
2018 оны 02-р сар 11-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Хятад эмний зааврыг өрөөл бусдад орчуулж өгч байхад “жүржийн хальс” гэсэн үг цөөнгүй гардаг л даа. Тэгээд сурвалжлаад үзсэн чинь лав л хорин төрлийн эмчилгээний ач холбогдолтой байх юм.

Түүнээс та бүхэнд дав даруй хэрэг болох болов уу гэсэн найман зөвлөмжийг оруулъя. 

01. Машинд суухад толгой эргэдэг хүмүүс машин тэргэнд суухаас нэг цагийн өмнө шинэ жүржийн хальсыг нугалж байгаад хамар руугаа шүүсийг нь шахчихвал бас суусны дараа ойр ойрхон тэгж шахаад явбал зовиур харьцангуй бага болох талтай гэнэ шүү. 

02. Хацар нүүр гар хөл хөлдсөний дараа гал дээр тавьж хатаасан жүржийн хальсыг нухаж нунтаглаад ургамлын тосоор найруулж хөлдөнги шархан дээр шавбал хурдан эдгэхэд тустай байдаг ажээ. 

03. 5-15 гр жүржийн хальсыг усанд дэвтээж уугаад байвал астма өвчин туссан үед сайн аж. 

04. Хоёр аяга усанд 5 гр жүржийн хальс хийж дээр нь бага зэрэг цагаан гаа хийгээд уувал ханиад намдааж цэр ховхлоход сайн байдаг юм байна. Бас шинэ жүржийн хальсыг жижиглэж хэрчээд дээрээс нь элсэн чихэр хийж усанд дэвтээгээд уувал дээрхитэй ижил үйлчлэлтэй байдаг ажгуу. 

05. Өтгөн хатдаг хүмүүс 12 гр шинэ хальс, эсвэл хатсан хальс 6 грамыг бага зэрэг усанд буцалгаад уувал сайн хэмээн бичсэн байна. 

06. Бидний ярьж заншсанаар хөх хавдах үед 30 гр жүржийн хальс 6 гр чихэр өвстэй буцалгаад уувал сайн ажээ. 

07. Жүржийн шинэ хальсыг амандаа хүлхэх, зажлах зэрэг нь амны өмхий үнэрийг арилгахад тустай. 

08. Нойр муутай хүмүүс оронд орохоос арван минутын өмнө амандаа жүржийн хальс шүд уруул хоёрынхоо завсар байлгаад үзээрэй. Залгихгүй авахгүй унтаад өгвөл бүр сайн байдаг гэнэ.

Доржсүрэнгийн Болдбаатар

Гэгээ сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.