МАХН-ын даргаар Н.Энхбаярыг улираан сонголоо

Twitter Print
2018 оны 02-р сар 10-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын II Их чуулган хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Нийслэл, 21 аймгийн 1044 төлөөлөгч оролцож буй чуулганы өчигдрийн хуралдаанаар Н.Энхбаярыг тус намын даргаар улираан сонгох шийдвэр гаргасан билээ. 

МАХН-ын даргыг сонгохдоо намын Бага хурлаас нэр дэвшүүлсэн байна. Бага хурлаас Н.Энхбаяраас өөр хүнийг нэр дэвшүүлээгүй, заалнаас ч мөн МАХН-ын дарга нэр дэвших хүн байгаагүй тул их чуулганы 1044 төлөөлөгч 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар улираан сонгосон байна.

Харин өнөөдрийн хуралдаанаар МАХН-ын удирдлагуудын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг гишүүдддээ танилцуулж, саналыг нь тусгах болсон байна. Чуулганы төгсгөлд Монгол Улсын хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлж, ард түмэнд хандсан уриалга гаргахаар төлөвлөсөн байна. 

МАХН-ын дүрэмд намын дарга гурван удаа улиран сонгогдож болно гэсэн заалт байдаг аж. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан "Намын анхан бүх байгууллагуудаас намын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн саналыг сар гаруйн хугацаанд авсан. 21 аймаг, есөн дүүргээс бүгдээс нь санал ирсэн. Ингээд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлсэн. Заалнаас нэр дэвших боломжтой. Хурлын тэргүүлэгчдийн зүгээс заалнаас нэр дэвшүүлэх, өөрөө нэр  дэвших хүн байгаа эсэхийг асуусан ч санал гарсангүй. Нийтлэг баримталдаг зарчмын дагуу илээр санал хурааж болдог. Улс төрийн намын тухай хуульд гурван тохиолдолд заавал нууцаар санал хураахыг заасан нь бий. Бага чуулган буюу гүйцэтгэх байгууллагуудыг сонгох, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа бол заавал нууцаар санал хураана гэсэн байдаг. Орон нутгийн төлөөллийн байгууллагыг сонгохдоо нууцаар хураадаг. Намын дарга болон бусад албан тушаалд нууцаар санал хураах шаардлагагүй гэж үздэг. Ингээд өнөөдрийн хурлаас гишүүдийн 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар сонголоо. Намын дүрэмд намын даргыг гурван удаа сонгогдож болно гэж заасан байдаг" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.