Өмнөд Солонгосын удирдагчийг Хойд нутагт айлчлахыг урилаа

Twitter Print
2018 оны 02-р сар 10-нд 19:41 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьсныг түүний дүү Ким Ё Жон өнөөдөр Хөх ордонд /2018.02.10/ гардуулан өгчээ.

Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагчийн урилгыг хүлээн авсан бөгөөд айлчлал энэ оны эцсээр болох ажээ.

Хөх ордонд болсон уулзалтыг БНСУ-ын телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд Мүн Жэ Ин Хойд Солонгосын төлөөлөгчдийг ахалж буй Ардын их хурлын дарга Ким Ён Нам биш, Ким Жоны Уны дүү Ким Ё Жоны эсрэг талд суусан байна.

Уулзалтад Ким Ё Жон алтан бичигтэй, цэнхэр хавтастай бичиг барьж ирснийг ажиглагчид Ким Жон Унаас Мүн Жэ Инд илгээсэн захидал гэж таамаглаж байсан юм.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Солонгосын хойгт энхтайван тогтооход чадах бүхнээ хийнэ гэж амласан Мүн Жэ Ин өвлийн олимпийн наадмыг тохиолдуулан Пхеньянтай дипломат шугамаар дамжуулан харилцаагаа сайжруулахаар зорьж буйгаа илэрхийлсэн.

БНСУ-д айлчилж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс  Пхеньяныг ''Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, ард иргэдээ өлсгөлөнд нэрвэгдүүлсэн Хойд Солонгосыг олимпийн далбаан дор нуугдахыг зүгээр хараад суухгүй'' хэмээн буруутгасны дараа Хойд Солонгосын гадаад харилцааны яамны ерөнхий консулын газрын дарга Жо Ён Сам “АНУ-ыг гуйж яриа хэлэлцээ хийхгүй” хэмээн мэдэгдсэн.

Хойд болон Өмнөд Солонгосын удирдагчид 2007 оноос хойш анх удаа уулзах гэж буй нь энэ болж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.