Гадаад хүн гэхээрээ ганцаараа нэг суурин дээр гурван порц хорхог иддэггүй биз дээ

Twitter Print
2018 оны 02-р сар 09-нд 22:03 цагт
Мэдээний зураг,

Хэдүүлээ одоо л нэг юм хүний өмнө нүүр улайхааргүй шинэ нисэх буудалтай болох гэж байна, үүнийгээ дагаад агаарын тээврийн зах зээл маань ч гэсэн тэгж байгад нэг юм хэрүүлтэй уруултай либеральчлагдах л байх. Гол нь Монголчууд бид өөрсдөө бас хаа хаанаа үүнд бэлэн, "паниктахгүй" байх ёстой юм шиг байгаа юм л даа.

Хамгийн ойрхоны жишээ бол хэдхэн жилийн өмнө Хөвсгөл рүү засмал зам ашиглалтанд орсон зун болсон явдал байна. Юу болоод өнгөрснийг надаар хэлүүлэлтгүй бүгд санаж байгаа байх.

Хөвсгөлын эргэн тойрны баазууд, ер нь Хөвсгөл аймаг тэрчигээрээ үнэндээ хэзээ ч тийм их дотоодын жуулчид авч үзээгүй учраас "ердөө л бэлэн биш байсан" юм билээ.

Тэгээд яасан билээ? Хатгалын тасалбар өгдөг цэг дээрээ л уртын урт очер дараалал үүсгээд бухимдуулаад эхэлсэн

Арай л гэж цаашаа ортол юун тэр гэр бааз байтугай 00 ч олдохгүй...

Нэгэнт аялаж амрах гээд хамаг нялх нойтон хүүхэд, хадам, нохойгоо хүртэл дагуулаад явчихсаныг хэлэх үү, айж ичсэндээ эр хүнийхээ 14 дэхь мэхийг хэрэглэж байгаад ч болов сапирцан гэр ч хамаагүй нэг гэр авъя гэсэн чинь нөгөөх нь нэг ор нь 100,000 гээд "нисчихсэн".

Заа тэгээд бензин колонкууд, тэр аймгийн ганц гайгүй том супермаркет болох "Тэвхэн" нь хүртэл 00-ийн цаас, бэлэн гоймонгүй болтлоо хоосроод, элгийн элгийн юм их болсоон болсон.

Дараа зун нь нөгөө хэд маань "Зээ, нөгөөдүүл чинь ирнэ шүү" гээд л алгаа үрээд , хэдэн гэр нэмж барьчаад л хүлээгээд байсан, нөгөө олон жуулчид нь байдаггүй...

Бүүр мэл гайхаж цэл хөхрөөд, асууж сураад үзсэн чинь яасан..." Байгаль" нуур явцгаачихсан байдаг байхгүй юу...

Тэр жилээс Орос визгүй ч болж таараад, дээр нь эдийн засгийн хориг мориг гээд мөнгөний ханш нь навс унаад, бүх юм нь янзтай хямдарч таарсаныг ч хэлэх үү, хэн дахиж Хөвсгөл явж тэгж амьтан болохыг хүсэхэв дээ, хэ хэ.

Тэгж байтал "ашгүй" оросууд ч гэсэн хил дээрээ амьтан болтол очерлуулаад, өнгөрсөн жилээс эргээд Хөвсгөлын аялал сайхан сэргээд эхэлчихсэн харагдана лээ.

Ер нь бол төр засаг, хувийн хэвшил нийлээд энэ салбарт яаралтай хийх, өөрчлөх ажлууд маш их байна.

Наад захын жишээ л гэхэд гадаад, дотоод гэсэн ялгавартай үнийн бодлогоо нэн даруй бүр бүрмөсөн халах хэрэгтэй байна.

Гадаад хүн гэхээрээ ганцаараа нэг суурин дээр гурван порц хорхог иддэггүй биз дээ?

Би л хувьдаа аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудаар явж байхад гадны хүн гээд 2-3 дахин илүү үнэ нэхэж байсан тохиолдолтой бараг таарч байгаагүй.

Заа тэгээд, жуулчдын аюулгүй байдлыг хангах энэ тэр гээд ер нь яриад байвал хийх ажил мөн ч их байна даа...

Хийх ажил их байна гэдэг мөн ч сайхан юм байгаа юм даа, уул нь.

Хөгжсөн орнуудад чинь хийх ажил нь бараг дуусчихаад үйлээ үзэж байна ш дээ.

Дамбын Бадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.55) 2018-02-12 10:17
      • 0
      • 0

      Ichih nuur gej neg yum baidag, ooriinhoo neriig bish mongoliin neriig l gugaaj bgaa shuu dee. Bidnii ihenh ni gadaadad yavj ajillaj amidarsan humuus hezee ch iim humuustei taarch bgaagui tarifiin une hanshaaraa uilchluuleed l harin ocher garguulj urd orj hamgiin sain uilchilgeeg avch bsan. End ireheer uneheer naizuudiinhaa omno nuur ulaidag yum aa.

      Хариулах