Парис Хилтон хуримын өдрөө 3 өөр даашинзаар гангарна

Twitter Print
2018 оны 02-р сар 07-нд 20:02 цагт
Мэдээний зураг,

Холливудын алдартай охин, тэрбумтан Парис Хилтон сүй тавьсан гэдэг мэдээлэл цацагдсан сүүлийн сарын хугацаанд түүний шүтэн бишрэгчид хуримын ёслолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна.

Парис Хилтон саяхны хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ: "Би сүй тавьснаасаа хойш ажлын шугамаар олон тийшээ аялах шаардлага гарах болсон. Гэхдээ ажлынхаа хажуугаар ээжтэйгээ утсаар холбогдож хуримынхаа бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. Миний гэр бүл, найз нөхөд дэлхийгээр тархан байрласан болхоор амьдралынхаа хамгийн чухал өдрийг "төгс" өнгөрүүлэхийг хүсч байна" гэлээ.

Гэхдээ хамгийн их анхаарал татаж буй сэдэв бол хэн гэгч алдарт дизайнерийн даашинз өмсөх бол гэдэг асуулт юм. Тэгвэл Парис одоохондоо ямар даашинз өмсөхөө хараахан сонгоогүй. Олон дизайнерүүд түүн рүү утасдаж, өөрсдийн бүтээлээ танилцуулж байгаа ч хэний ч саналыг хүлээж аваагүй байна.

Олон гайхалтай даашинзууд байгаа учраас магадгүй 2-3  даашинз сольж өмсөж мэднэ гэлээ. Тодруулж хэлбэл хуримын ёслолын өмнө, хуримын үеэр, оройн үдэшлэгт гэгчлэн хамгийн багадаа гурван даашинз өмсөнө гэдгээ илэрхийлээд байна.

Хуримын сонин хачнаас гаднаас гадна тэрбээр нөхөртөө зориулж "I Need You" хэмээх дуу гаргахаар ажиллаж байна. Парис Хилтон дуугаа энэ сарын 14-ны Гэгээн Валентиний баяраар гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: http://www.eonline.com/

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.